Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
...
Харшил өвчний сорил гэж юу вэ?
Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид харшилтөрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшилтөрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд цусыг шинжилж үздэг.
Харшлын сорил нь хамгийн өвөрмөц зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсоноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой болно.
Хэн харшлын сорил тавиулах шаардлагатай вэ?
Харшил өвчин байж болох доорхи зовиур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүс харшлын с...
1. Ерөнхий зөвлөмж
- Амьсгалын замын халдвар, ханиад, томуугаас сэргийлэх хэрэгтэй
- Гэнэтийн их ачаалалаас (дасгал, хол гүйх, хүнд ажил хийх) зайлсхийх
- Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох
- Идэвхигүй тамхи таталтаас өөрийгөө хамгаалах
- Будаг, утаа, хурц үнэртэй үнэртэн зэрэг зүйлсээс зайлсхийх
- Машины утаа ялангуяа дизел хөдөлгүүртэй машины утаанаас хол байх
2. Гэр ахуйн гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам
- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх
- Тасалгааны агаарыг чийгшүүлэх (purifier)
- Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх
- Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх
- Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход аг...
Харшлын ринитийг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын харшлын ринит, улирлын бус харшлын ринит гэж 2 хуваадаг.
Улирлын ба улирлын бус ринитын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг хамрын шинжүүд илэрдэг. Харшлын ринит нь нүдний зовхины харшилтай хамт илрэх нь элбэг байдаг. Энэ үед дээрхи шинж тэмдгүүд дээр нэмэгдэн нүд загатнах, улайх, нулимс гоожих, зовхи хавдах зэрэг шинжүүд гардаг.
Улирлын харшлын ринит нь ургамлын тоосны харшлын хэлбэрээр тохиолдоно. Манай оронд харшлын ринитээр өвчлөх улирал нь хавар, зун намрын улирлууд байдаг. Ямар ургамлын тоосонд харшилтай болсоноос хамаарч зарим хүн зөвхөн хавар, зарим нь зөвхөн зун, зарим нь хавар, зун, намрын турш өвчилж болно. Хус, улиас, бургас, нарс,...
Гуурсан хоолойн багтраа өвчнийг үүсгэж буй шалтгаанаар нь гадаад гаралтай, дотоод гаралтай астма гэж 2 үндсэн хэсэгт хуваан үзэж болно.
Бидний хүрээлэн буй орчин өргөн тархсан төрөл бүрийн харшил төрүүлэгчид хүний бие махбод хэт мэдрэг байдал үүссэнээр гадаад гаралтай харшлын астма өвчнөөр өвчилдөг. Харшлын астма өвчтэй хүмүүсийн дийлэнх нь харшламтгай байдлыг эцэг, эхээсээ өвлөн авсан байдаг. Өөрөөр хэлбэл харшламтгай байдал нь удамшдаг гэсэн үг юм.
Харшлын астма өвчний үед гэнэт амьсгал давчидан амьсгаадах шинж илэрч бөгшүүлэн хуурай ханиалгадаг. Энэ үед цайвар хөөсөрхөг бага хэмжээний зуурамтгай цэр гардаг. Амьсгал давчидан амьсгаадах үед амьсгалын чимээ тод болж амьсгал гаргалт нь харьцангуй удаан болдог. Харшлын астма өвчтэй хүмүүс шөнө, нойрон дунд гэнэт амьсгал давч...
Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.
Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна.
шалтгаан
Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны...