Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
Харшлын ринитийг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын харшлын ринит, улирлын бус харшлын ринит гэж 2 хуваадаг.
Улирлын ба улирлын бус ринитын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг хамрын шинжүүд илэрдэг. Харшлын ринит нь нүдний зовхины харшилтай хамт илрэх нь элбэг байдаг. Энэ үед дээрхи шинж тэмдгүүд дээр нэмэгдэн нүд загатнах, улайх, нулимс гоожих, зовхи хавдах зэрэг шинжүүд гардаг.
Улирлын харшлын ринит нь ургамлын тоосны харшлын хэлбэрээр тохиолдоно. Манай оронд харшлын ринитээр өвчлөх улирал нь хавар, зун намрын улирлууд байдаг. Ямар ургамлын тоосонд харшилтай болсоноос хамаарч зарим хүн зөвхөн хавар, зарим нь зөвхөн зун, зарим нь хавар, зун, намрын турш өвчилж болно. Хус, улиас, бургас, нарс, нүргэс зэрэг модны тоос нь 4 сарын сүүлчээр эхлэж 6 сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Харин согоовор, ерхөг, үнэгэн сүүл, нугын биелэг, анхилга, ботууль, дурваалиг зэрэг үет ургамлын тоос ихэвчлэн 6 сарын эхнээс 7 сарын дунд хүртэл үргэлжилж харшил үүсгэдэг. Мөн шарилж, лууль, таван салаа, бударгана, хурган чих зэрэг хогын ургамлуудын тоосжилтын үе нь 7 сарын дундаас 9 сарын дунд үе хүртэл үргэлжилж харшил төрүүлдэг. Зарим нэг хүмүүс мод, үет ургамал, хогын ургамал зэрэгт аль алинд нь мэдрэгшил үүсч харшилтай болсон байдаг. Ийм хүмүүс хавар, зун, намрын турш харшлаар өвчилдөг. Манай орон далайн түвшингээс харьцангуй өндөрт оршдог бөгөөд хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж харшил үүсгэх нөхцөл илүү бүрддэг.
Улирлын бус харшлын ринит (perennial allergic rhinitis) нь гэр ахуйн тоосны бүрэлдэхүүн хэсгүүд, шавьж, амьтны хучуур эд, мөөгөнцөр зэрэг агаарт тархдаг аллергенүүд хамар болон нүдний салстан дээр бууж харшил үүсгэдэг. Энэхүү хамар-зовхины харшил нь ямар нэгэн улиралтай холбоогүй бөгөөд бүтэн жил тойрон үргэлжилж болдог. Улирлын бус харшлын ринит үүсгэдэг үндсэн шалтгаанууд: