Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Амьсгалын замын харшлаас урьдчилан сэргийлэх үндсэн зарчим

1. Ерөнхий зөвлөмж
- Амьсгалын замын халдвар, ханиад, томуугаас сэргийлэх хэрэгтэй
- Гэнэтийн их ачаалалаас (дасгал, хол гүйх, хүнд ажил хийх) зайлсхийх
- Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох
- Идэвхигүй тамхи таталтаас өөрийгөө хамгаалах
- Будаг, утаа, хурц үнэртэй үнэртэн зэрэг зүйлсээс зайлсхийх
- Машины утаа ялангуяа дизел хөдөлгүүртэй машины утаанаас хол байх

2. Гэр ахуйн гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам
- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх
- Тасалгааны агаарыг чийгшүүлэх (purifier)
- Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх
- Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх
- Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход агаар харьцангуй цэвэршдэг. Иймээс шаардлага багатай байвал өглөөнөөс үдээс хойш болтол гадуур гарахгүй байх
- Үдэш, оройн цагаар гадуур явах нь зүйтэй
- Гүүний айраг, саам ууж болохгүй
- Орчныхоо хогын ургамлыг тоосжилтын үеэс өмнө зулгааж хаях эсвэл хадах хэрэгтэй
- Ургамлын гаралтай эм, монгол эм, танг хэрэглэхээс зайлсхийх
- Царван буцалгаж уух, хусны шүүс уух зэргээс татгалзах
- 4-6 сард ой модтой газарт салхинд гарахгүй байх

3. Гадаа орчны гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам:
- Тасалгааны агааржилтийг сайжруулан салхивчийг онгойлгож байх
- Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх (99% хүртэл цэвэршүүлдэг)
- Шүүлтүүр сайтай тоос сорогчоор тогтмол сайтар цэвэрлэх
- Хуучирсан зөөлөн тавилга, хивс, хивсэнцэр, гудас, матрасс зэргийг зайлуулах эсвэл нягтрал сайтай бөс давуугаар шинэчлэн бүрэх,
- Хуучирч муудсан орны хэрэглэлийг хэрэглэхгүй байх
- Хуучирсан зөөлөн тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй байх
- Орны хэрэглэл, гудас, матрасс зэргийг өвлийн хүйтэн агаарт гадаа гарган гүвж, саваадан цэвэрлэх
- Унтлагын өрөөнөөс хивс, хивсэнцэрийг гаргаж тогтмол цэвэрлэгээ хийж байх
- Тасалгааны агаарын чийглэгийг багасгах (агаарын харьцангуй чийглэг 40%-иас бага болоход үхдэг)
- Гэртээ нохой, муур гэх мэт ьэжээвэр амьтан тэжээхгүй байх
- Гэртээ нохой тэжээдэг бол унтлагын өрөөнд оруулахгүй байх
- Тогтмол нэг байр, хэвтэртэй байлгах
- Байр, хэвтэрийг нь ойр ойрхон сайн цэвэрлэж байх
- Долоо хоног бүр усанд оруулж хаг, хогжруу уналтыг багасгах
- Мөөгөнцөр ургаж болох газруудад агааржилтыг сайжруулах
- Норсон ханын цаасыг солих
- Хэрэв мөөгөнцөр ургасан байвал устгал хийлгэх
- Гэр болон ажлын байран дахь жоомыг устгуулах
- Жоом үүрлэж болох газруудыг сайн угааж цэвэрлэх

02:41, 2008-6-22 .. Ангилал: Өвчний мэдээлэл ..


« Өмнөх | Дараах »

Сурталчилгаа