Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт


Найрлага: 1 шахмалд хлорфенамины малеат 4мг агуулагдана.
Эмийн хэлбэр: Шахмал эм
Фармакологийн Үйлдэл: Хлорфенамин нь гистамины эсрэг үйлдэлтэй бөгөөд голлон гистамины Н1 рецепторт хориг үүсгэж гистамины бие махбодид үзүүлэх сөрөг үйлдлийг багасгана. Үүнд: хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл бага үзүүлдгээрээ гистамины эсрэг нөлөөлөх бусад бэлдмэлээс ялгаатай.
Хэрэглэх заалт:
- Харшлын гаралтай загатнаа
- Чонон хөрвөс
- Харшлын гаралтай арьсны үрэвсэл
- Улирлын чанартай харшил
- Ургамлын тоосны харшил
- Ахуйн харшил
- Хүнсний харшил
- Эмийн харшил
- Гоо сайхны болон угаагч бодисын харшил
- Нянгийн гаралтай харшил
- Харшлын гаралтай зовхины үрэвсэл
- Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
- Квинкийн хаван
- Гуурсан хоолойн багтраа зэргийн эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
|
Нас |
Нэг удаагийн тун шахмал(4мг) |
Хоорондын зай |
Хоногийн тун |
Хоногийн дээд тун |
|
2-6нас |
1/4 шахмал (1мг) |
4-6 цаг |
3-4 удаа (3-4мг) |
1,5 шахмал (6мг) |
|
6-12 нас |
1/2 шахмал (2 мг) |
4-6 цаг |
3-4 удаа (6-8мг) |
3 шахмал (12мг) |
|
Насанд хүрэгсэд, 12-оос дээш насны хүүхэд |
1 шахмал (4 мг) |
4-6 цаг |
3-4 удаа (12-16мг) |
6 шахмал (24мг) |