Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
Харшлын эсрэг буюу Н1-гистамины рецепторыг дарангуйлдаг бүлгийн эм
НАЙРЛАГА:
Нэг шахмалд:
Идэвхтэй бодис: 1,34 г клемастин гидрофумарат, энэ нь 1 мг эквивалент клемастинтай тэнцэнэ.
Туслах бодист: лактоз, повидон, эрдэнэ шишийн цардуул, магнийн стеарат, тальк.
ҮЙЛЧЛЭГЧ БОДИС: 1,34 г клемастин гидрофумарат
ЭМИЙН ХЭЛБЭР: ууж хэрэглэх шахмал
ФАРМАКОКИНЕТИК:
Дотуур ууж хэрэглэсний дараа клемастин хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэж 2-4 цагийн дараа цусанд агуулагдах эмийн концентраци дээд хэмжээнд хүрнэ. Цусны уурагтай 95% нь холбогддог. Цуснаас хоёр үе шаттай ялгардаг. Эхний хагас элиминацийн хугацаа 36±09 цаг, дараагийн хугацаа 37±16 цаг үргэжилнэ. Клемастин элгэнд бага хэмжээний хувиралд орно. Хувирлын үр дүнд үүссэн метаболитийн 45-65% нь шээстэй хамт гадагш ялгардаг бол хувиралд ороогүй идэвхтэй хэлбэрээр шээсэнд үл ялиг хэмжээтэйгээр тодорхойлогддог. Хөхүүл үед хөхний сүүгээр клемастин тодорхой хэмжээгээр ялгарна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл, харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл
• Янз бүрийн шалтгаантай чонон хөрвөс
• Арьсны загатнаа, загатнаат дерматоз
• Цочмог болон архаг намарс, хавьтал харшлын дерматит
• Эмийн харшил
• Шавьжинд хазуулж, хатгуулах зэрэгт хэрэглэнэ.
ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨ:
Ядрамтгай болох, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, ядарч сульдах, сааталд орохын зэрэгцээ хөдөлгөөний тэнцвэрт байдал өөрчлөгдөх, дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, өтгөн хатах, бөөлжис зутгах, цөөн тохиолдолд ам хатах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
АНХААРУУЛГА:
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд:
Ам хатах, хүүхэн хараа өргөсөх, их биеийн дээд хэсэгт цус дүүрэх, хоол боловсруулах замын хямралаар илэрнэ (бөөлжис зутгах, аюулхай орчмоор өвдөх, бөөлжих).
ЭМИЙН САВЛАЛТ:
10 шахмалыг блистерт савлана. 2 блистерээр эм хэрэглэх зааврын хамт картон хайрцаганд савлана.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
Тасалгааны хэмд хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.