Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Кортикостеройд бэлдмэл.
НАЙРЛАГА: 1мл цагаан суспенз-д 40 мг триамцинолон ацетат агуулагдана.
ХЭЛБЭР: Булчинд болон үений завсар тарьж хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Хэрхийн гаралтай өвчнүүд, гуурсан хоолойн багтраа,арьсны харшлын өвчнүүд,Квинкийн хаван,лейкеми,цус харвах эмзэгшил,халдвар хордлогын хам шинж,цус задралын цус багадалт,хордлого намарс,загатнаа, чонын хөрвөст үлд, шавьж хорхойд хазуулах,түлэгдэлт ба хөлдөлт зэргийн үед хэрэглэнэ.
ГАЖ НӨЛӨӨ:
Триам Денк бэлдмэлийг хэрэглэж байхад үүссэн гаж нөлөө нь ихэнхи тохиолдолд хэрэглээг зогсооход арилдаг байна. Тарьж хэрэглэхэд ялангуяа үенд тарьж хэрэглэхэд триамцинолоны шимэгдэлт харьцангуй удаан байдаг. Хэдий ийм боловч бусад стеройд бус бэлдмэлийн нэгэн адил ерөнхий үйлчилгээ үзүүлдэг. Үүнтэй холбоотойгоор диспепси, цооролт цус алдалт бүхий шархлаа, хэвлий цардайх, улаан хоолойны шархлаа, улаан хоолойны мөөгөнцөр, хурц нойр булчирхайн үрэвсэл, булчингийн өөрчлөлт, ясны сийрэгжилт, нурууны болон урт ясны хугарал, судасны гаралтай ясны үхжил, тараагуур судасны хатуурал, шөрмөс тасрах, ус давс биед баригдах, даралт ихдэх, батгашилт үүсэх, арьсны шархны эдгэрэлт удаашрах, арьсны хатингаршил, телангиоэктази үүсэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, сарын тэмдэг ирэхгүй болох, Кушингойд нүүртэй болох, гирсутизм, жин нэмэгдэх, сэтгэл хөөрлийн байдалд орох эсвэл сэтгэл гутралд орох гэх мэт өөрчлөлтүүд илэрдэг. Хүүхдэд удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд тархины даралт нэмэгдэх байдал илэрч байсан байна. Шизофрени өвчтэй бол өвчин улам даамжирна. Нүдний дотоод даралт ихсэж глаукома үүсэх, хөхлөгүүд хавагнах, болор цайх, склер болон эвэр бүрхэвч нимгэрэх, вирусын халдварт өртөмхий болох гэх мэт өөрчлөлтүүд нүдний талаас илэрдэг. Ерөнхий биеийн талаас халдварт өртөмхий болох, хоолны дуршил муудах, булчингийн өвдөлт илрэх, үе мөчөөр янгтнах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Дээр дурьдсан гаж нөлөөнүүд нь өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд үүсч байсан нь тэмдэглэгдсэн байна.
БОЛГООМЖЛОЛ БА АНХААРУУЛГА:
Гэдэсний анастомоз хийлгэсэн, тромбофлебит, сэтгэцийн өөрчлөлттэй, бөөрний архаг үрэвсэл, үсэрхийлэл бүхий карцинома, ясны сийрэгжилт болон өгүүлэмждээ шархлаа өвчнөөр өвдөж байсан, сүрьеэгийн далд хэлбэртэй болон өмнө нь сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн, ходоод болон дээрх гэдэсний шархлаатай, вирус болон мөөгөнцрийн халдвартай, цочмог солиоролтой, хурц гломерулонефриттэй, хяналтгүйгээр антибиотик хэрэглэсэн хурц халдвартай хүнд, нүдний даралттай болон өгүүлэмждээ гэр бүлийн хэн нэг нь нүдний даралттай гэж оношлогдож байсан бол маш болгоомжтой эмчийн хатуу хяналтын дор хэрэглэнэ. Үений орчим ямар нэг хурц үрэвсэлтэй бол уг үенд тарьж хэрэглэхгүй. Чихрийн шижинг даамжруулдаг тул инсулин болон бусад сахар бууруулах эмийн тунг нэмж өгөх шаардлагатай. Сарын тэмдгийн мөчлөг алдагдвал эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.
Судсаар тарьж болохгүй. Кальцийн биеээс гадагшилтыг нэмэгдүүлдэг тул эмчилгээний явцад витамин Д болон кальциар баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүлд
Жирэмсэн үед ялангуяа жирэмсний эхний 3 сард , хөхүүлд үед хэрэглэхийг хориглоно.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
25 цельсийн хэмээс доош хэмд гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хөлдөөхгүй байх хэрэгтэй.