Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

ФЛУЦИНАР N

Tосон түрхэц

НАЙРЛАГА:
1 гр тосон түрхэцэд :
Идэвхтэй бодис флуоцинолон ацетонид 0.25 мг
неомицин сульфат 5мг
Туслах бодисуудад: пропиленгликоль, шингэн парафин, усгүй ланолин, цагаан вазелин

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хуурай дерматит
• Нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хэт эвэршилт болон загатнаа ихтэй дерматит
• Тосорхог (себоррей) дерматит
• Атопик дерматит
• Үлд
• Хавьтал харшлын намарс
• Полиморф улайралт
• Хайрст үлд
• Красная волчанка
• Хавтгай үлд

ТУСГАЙ ЗААВАР
• Эмийн бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Бусад тохиолдолд дур мэдэн хэрэглэхийг хориглоно.
• Тосон түрхэцийг гэмтсэн арьсанд түрхэсний дараа дээрээс нь боолт болон гялгар хальс тавихийг хориглоно. Яагаад гэвэл гэмтсэн хэсгийн чийгшилт болон дулааныг нэмэгдүүлдэг.
• Тосон түрхэц түрхсэн хэсэгт халдварын шинж тэмдэг нэмэгдвэл эмч өөр төрлийн нянгийн болон мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно. Хэрэв шинж тэмдэг буурахгүй тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах шаардлагатай.
• Эмчийн заалтгүйгээр нүүрний арьсанд дур мэдэн хэрэглэхийг хориглоно. Хэрэв богино хугацаагаар хэрэглэх шаардлага гарвал уг бэлдмэл амархан шимэгдэж нүүрний арьсны судсыг байнга өргөсгөн (телеангиэктази), уруулын эргэн тойрон дахь өөхөн эд хатингарших гаж нөлөөгөөр илрэхийг анхаарна уу!
• Нүдний дотоод даралттай болон катаракттай хүмүүс зовхинд тосон түрхэцээ болгоомжтой түрхэх шаардлагатай.
• Настангууд өөхөн эдийн хатингаршилтай байдаг учир уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
• Эмчийн заасан тун болон хугацаанаас хэтрүүлж хэрэглэхийг хориглоно.
• Найрлагандаа неомицин сульфат агуулсан учир бөөрний дутагдалттай өвчтөнд болгоомжтой хэрэглэхийг анхаар.

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.

АВТО ТЭЭВРИЙН ЖОЛООЧ БОЛОН МАШИНЫ ОПЕРАТОРЧИНД
Уг бэлдмэл анхаарал ихээр шаардсан үед нөлөө үзүүлдэггүй учир авто тээврийн жолооч болон машины операторчинд хэрэглэхэд зохимжтой.

ГАЖ НӨЛӨӨ:
Тосон түрхэцийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрнэ. Үүнд: арьсан дээр батга, постстероид тууралт гарах, эпидермисийн өсөлт зогсох, арьсан доорхи өөхөн эдийн хатингаршилт үүсэх, арьс хуурайшиж гуужих, толгойн үс халзрах, арьс хэт нөсөөжих эсвэл нөсөөгүй болох, арьс хатингарших эсвэл сунах, телеангиэктази, периораль дерматит үүсэх, хатигших болон хоёрдогч халдвараар хүндэрнэ. Заримдаа чонон хөрвөс эсвэл толбот-гүвдрүүт тууралт гарна. Тосон боолт тавьсан тохиолдолд уг эмийн шимэгдэлт ихсэж эмнэлзүйд ерөнхий шинж болох артерийн даралт ихсэх, хаван үүсэх болон биеийн эсэргүүцэл сулардаг.
Уг эмийн найрлаганд неомицин сульфат орсон учир бөөр болон сонсголын мэдрэлийг гэмтээх риск өндөртэй. Дээр дурьдсан шинжүүд гарвал эмчилгээгээ зогсоож эмчлэгч эмчдээ хандана уу!

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!
Хэрэглэхийн өмнө хадгалах хугацааг хар!
Хугацаа дууссан тохиолдолд бүү хэрэглэ!

САВЛАЛТ
15 гр тюбикт савлагдана.

ҮЙЛДВЭРЛЭГЧ
Фармзавод Jelfa A.O.
58-500 Jelenia Gora, ul. W.Pola 21
ПОЛЬША

10:58, 2008-6-27 .. Ангилал: Эмүүд ..


« Өмнөх | Дараах »

Сурталчилгаа