Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English

Үндсэн цэс

Шинэ Мэдээ


Холбогдох сайтууд

Хуанли

«  2010 оны 7-р сар  »
ДаМяЛхПүБаБяНя
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн дүрэм

10:03, 2008-4-22 .. Бичигдсэн: rules .. Холбоос

Нэг. Нийтлэг үндэслэл
    1.1 Энэхүү дүрэм нь ”МХСНийгэмлэг” (Монголын Харшил Судлалын Нийгэмлэг) –ийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулана.
    1.2 ТББ-ын оноосон нэр.”МХСНийгэмлэг”
    1.3 Нийгэмлэг нь 2002 оны 04 сарын 15-нд байгуулагдсан болно.
    1.4 Нийгэмлэгийн эрхэм зорилго нь харшил судлаач эмч, судлаач нарыг нэгтгэн харшил судлалыг хөгжүүлэх болон хүн амыг харшлын өвчнөөс сэргийлэх талаар нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад оршино.
    1.5 Тус нийгэмлэг нь Монгол улсын Үндсэн хууль, ТББ-ын тухай хууль, бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
    1.6 Тус нийгэмлэг нь аливаа төрийн байгууллага, улс төрийн нам, эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс үл хамаарах ашгийн бус, бие даасан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
    1.7 Нийгэмлэг нь тогтоосон журмаар үйлдсэн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, харилцах данстай байна.
    1.8 Нийгэмлэгийн үйл ажиллагаа ил тод байна.
    1.9 Нийгэмлэгийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чойдогийн гудамж 3, Шуудангийн салбар 48, Шуудангийн хайрцаг 218 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль 126 тоот.

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    2.1 Өөрийн нийгэмлэгийн дүрэм, зорилгод нийцсэн үйл ажиллагааг эрхэмлэн явуулна.
    2.2 Манай оронд харшил судлалын салбарт ажилладаг эмч, судлаач нарын хоорондын уялдаа холбоог сайжруулж тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх
    2.3 Харшил өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг харшил өвчтэй хүмүүс болон олон нийтэд зориулан зохион байгуулах
    2.4 Дэлхийн сүүлийн үеийн ололт амжилтын талаарх мэдээллийг түгээх
    2.5 Нийгэмлэг нь дотоод, гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа явуулах
    2.6 Нийгэмлэг нь олон улсын хурал, зөвлөгөөнд оролцохоос гадна өөрийн оронд дээрх арга хэмжээг зохион явуулах
    2.7 Иргэдийн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах
    2.8 Нийгэмлэгийг бэхжүүлэх, дэмжих зорилго бүхий сургалт, семинар зохиох

Гурав. Удирдах байгууллага

    3.1 Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд хоёр жилд нэг удаа хуралдана.
    3.2 Бүх гишүүдийн хурлыг тухайн жилийн ажлын нөхцлөөс хамааруулан товлон явуулна.
    3.3 Бүх гишүүдийн хурлаас Нийгэмлэгийн тэргүүлэгчдийн зөвлөлийг сонгоно.
    3.4 Тэргүүлэгчдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүнийг сонгоно
    3.6 Бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна.
    3.7 Бүх гишүүдийн хурлын завсар хоорондох нийгэмлэгийн үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл гүйцэтгэнэ.
    3.8 Тэргүүлэгчдийн зөвлөл нь таваас долоон (сондгой) тооны гишүүдээс бүрдэнэ.
    3.9 Тэргүүлэгчдийн зөвлөл үйл ажиллагаандаа төрийн бус байгууллагын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
    3.10 Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаан хагас жилд нэг хуралдах бөгөөд тухайн ажлын нөхцөл байдлаас хамаарч ээлжит бус хуралдаан хийж болно.

Дөрөв. Нийгэмлэгийн тэргүүний эрх, үүрэг
    4.1. Нийгэмлэгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах болон дотоод, гадаадад төлөөлөх
    4.2 Тэргүүлэгчдийн зөвлөлийг даргалах
    4.3 Нарийн бичгийн даргын хөдөлмөрийн гэрээг хийх
    4.4 Нарийн бичгийн даргыг томилох, өөрчлөх саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах

Тав. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
    5.1 Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, татан буулгах асуудлыг тавих
    5.2 Нийгэмлэгийн жилийн төсөв батлах
    5.3 Нийгэмлэгийн тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх, тайлан хэлэлцэх
    5.4 Нийгэмлэгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, эрх хэмжээг тогтоох
    5.5 Нийгэмлэгийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
    5.6 Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь шийдвэрийн төслийг санаачлах эрхтэй
    5.7 Гишүүн бүр саналын нэг эрх эдлэх
    5.8 Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаа идэвхтэй оролцох
    5.9 Нийгэмлэгийн хөрөнгөөр нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамаарахгүй үйл ажиллагаа явуулж үл болно.
    5.10 Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь цалин авахгүй.

Зургаа. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, нөхөн сонгох
    6.1 Тэргүүлэгчдийн зөвлөлиийн гишүүнийг сонгох шалгуур:
            1) Байгууллагын үйл ажиллагааг явуулдаг салбарт нөлөө бүхий хүн байх
            2) Байгууллагын үйл ажиллагаанд сонирхолтой байх
            3) Байгууллагын тулгамдаж байгаа асуудлыг мэддэг байх
            4) Байгууллагын үйл ажиллагаанд сайн дураараа ажиллах боломжтой байх
    6.2 Тэргүүлэгчдийн зөвлөлөөс дараах үндэслэлээр чөлөөлнө.
            1) Чөлөөлөгдөх тухай өөрөө хүсэлт гаргасан
            2) Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдааныг гурваас дээш удаа тасалсан
            3) Тодорхой бус шалтгааны улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон
            4) Гэм буруутай нь шүүхээр нотлогдсон
            5) Төрийн бус байгууллагын болон энэхүү дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан
    6.3 Тэргүүлэгчдийн зөвлөлд хэдэн удаа ч сонгогдож болно

Долоо. Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гаргах журам
    7.1 Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно
    7.2 Хувь хүний асуудлыг нууцаар бусад шийдвэрийг ил хэлбэрээр санал хураан нийт гишүүдийн олонхийн саналаар гаргана
    7.3 Гишүүн Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанд шийдвэрлэгдэх асуудлын талаар сонирхлын зөрчилтэй байвал энэ тухайгаа тайлбарлан санал асуултанд оролцохгүй. Хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг зөвлөлөөс томилогдсон гишүүн даргална
    7.4 Хуралдааны товыг нарийн бичгийн дарга зарлана
    7.5 Тэргүүлэгчдийн зөвлөлийн ээлжит бус хуралдааныг нарийн бичгийн дарга буюу гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хүсэлт гаргасны дагуу Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлын аль нэг нь зарлан хуралдуулна
    7.6 Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд оролцсон гишүүдийн ирц бүртгэл, хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
    7.7 Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг даргалагчийн гарын үсэг болон тамгаар баталгаажуулна.
    7.8 Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанаар дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон бусад шийдвэр нь тухайн баримт бичиг хүчин төгөлдөр болох хугацааг заагаагүй бол батлагдмагцаа хүчин төгөлдөр болно.
    7.9 Хэрвээ дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор Хууль зүйн яаманд мэдэгдэнэ

Найм. Гүйцэтгэх захирал/нарийн бичгийн дарга
    8.1 Гүйцэтгэх захирал нь үйл ажиллагаандаа ТББ ын тухай хууль, энэхүү дүрэм, нийгэмлэгийн удирдах зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгоно.
    8.2 Гүйцэтгэх захирал нь дор дурдсан бүрэн эрхийг эдлэнэ.
            1) Гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд нийгэмлэгийг тэргүүлэх
            2) Нийгэмлэгийн өмч хөрөнгийг удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан дагуу захиран зарцуулах ба санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурна.
            3) Нийгэмлэгийн гүйцэтгэх албаны бусад ажилтныг томилох, чөлөөлөх
    8.3 Гүйцэтгэх захирал нь дор дурьдсан үүргийг хэрэгжүүлнэ:
            1) Нийгэмлэгийн өдөр тутмын ажлыг зохион байгуулах
            2) Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах
            3) Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг боловсруулах
            4) Удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн даргатай хамтарч товлох
            5) Удирдах зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах, түүний дотор санхүүгийн тайланг бичгээр гаргах
            6) Хандивын болон төсөл хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгийг зориулалтын дагуу удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр зарцуулах
            7) Хандивын зарцуулалтыг хандивлагч хүн буюу байгууллагад хариу тайлагнаж байх
            8) Шийдвэрээ тушаалын хэлбэрээр гаргаж байх
            9) Нийгэмлэг нь үйл ажиллагааныхаа тайланг Монгол улсын төрийн бус байгууллагын хуулийн 23.2-т заасны дагуу, жилийн тайлан тэнцэтгэлийг мөн хуулийн 23.1-д заасны дагуу бүрдүүлэн удирдах зөвлөлөөр батлуулж тухайн оны 2-р сарын 15-ны дотор Хууль зүйн яам болон Татварын албанд тус тус өгөх
    8.4 Гүйцэтгэх захирлын энэ дүрэмд зааснаас бусад эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

Ес. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа
    9.1 Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар улиран сонгогдоно.
    9.2 Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд уг орон тоон дээр шинээр хүн сонгогдох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
    9.3 Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын бүрэн эрх уг орон тоон дээр шинээр хүн сонгогдмогц аль эсвэл чөлөөлсөн тухай шийдвэр хүчин төгөлдөр болмогц дуусгавар болно.

Арав. Гишүүнчлэл
    10.1 Нийгэмлэгийн гишүүнд хувь хүн эсвэл хамт олныг элсүүлнэ.
    10.2 Нийгэмлэгийн гишүүнээр албадан оруулахыг хориглоно
    10.3 Нийгэмлэгт эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно
    10.4 Гишүүн болохыг хүссэн хэн боловч тус нийгэмлэгийн дүрэм, зорилготой танилцсаны үндсэн дээр өөрийн хүсэлтийг бичгээр гаргаж өгнө.
    10.5 Нийгэмлэгийн гишүүнд Монгол улсын харъяат болон гадаадын иргэдийг нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодлыг нь үл харгалзан элсүүлнэ.
    10.6 Гишүүн нь жилд нэг удаа 10000 төгрөгийн татвар төлнө.
    10.7 Гишүүний эрх
            a) Гишүүн нь нийгэмлэгийн удирдлагыг сонгох, сонгогдох эрхтэй
            b) Гишүүн нь нийгэмлэгээс зохиогдож буй олон нийтийн ажил, бусад арга хэмжээнд оролцох эрхтэй
            c) Гишүүн нь нийгэмлэгийн үйл ажиллагаа болон бусад байдлаар өөрийн сонирхолд үл нийцэх тохиолдолд гишүүнээс татгалзах бүрэн эрхтэй
            d) Гишүүн нь нийгэмлэгийн бүх гишүүдийн хуралдаанд биеэр оролцож, санал бодлоо бүтээлчээр илэрхийлж болно
            e) Гишүүдээс дотоод гадаадад болох сургалт семинарт төлөөлөгчөөр оролцох
    10.8 Гишүүний үүрэг
            a) Гишүүн нь энэхүү дүрмийг хүндэтгэн сахих
            b) Нийгэмлэгээс зохиож байгаа үйл ажиллагаа, семинар, зөвлөгөөн, бага хурлуудад оролцон дэмжиж туслах
            c) Нийгэмлэгийн гишүүнд элссэнээр гишүүний татварыг цаг тухайд нь төлөх үүрэгтэй.
            d) Нийгэмлэгийн үйл ажиллагааг аж ахуй, санхүүгийн хувьд дэмжих, ийм чиглэлийн ажилд өөрийн боломжоор оролцох

Арван нэг. Санхүүжилт
    11.1 Нийгэмлэг нь гишүүд, дэмжигчдийн эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ:
            1) Гишүүний татвар хандив
            2) Гадаад, дотоодын болон олон улсын байгууллага, иргэдийн хандив
            3) Бусад орлого
    11.2 Хөрөнгийг цалин, байрны түрээс, хэвлэл мэдээлэл, нийгэмд ашиг тустай үйл ажиллагаанд зориулна.
    11.3 Нийгэмлэг нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

Арван хоёр. Нийгэмлэгийг татан буулгах
    12.1 Татан буугдах тухай шийдвэрийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийн 75%-ын саналыг үндэслэн бүх гишүүдийн хурлын тогтоолоор батална.
    12.2 Нийгэмлэгийг татан буулгах тогтоол гарснаар нийгэмлэгийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хэрэв тийм байгууллага байхгүй бол нийгэмлэгийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төрийн өмчид шилжүүлнэ.



Сурталчилгаа