Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
Тус нийгэмлэгийн "Хил хязгааргүй харшил" сэдэвт YII чуулган амжилттай явагдаж байна.
Чуулганыг нээж нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор, дэд проф С.Мөнхбаярлах, ЭМЯ-ны Дархлаа, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга АУ-ны доктор, Проф Г.Батбаатар, ЭМШУИС-ийн багш УА-ны док, Проф Т.Зэвгээ нар үг хэллээ.
Дэлхийн бүхий л улс орнуудад хил хязгааргүй тархан буй харшлын өвчний талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.
Энэ удаагийн чуулган нь Эрдэм шинжилгээний хурал, Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөр, төгсөлтийн дараахь сургалт гэсэн 3 үйл ажиллагаагаар явагдах болно.
Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөрийн хүрээнд Финлянд улсын Турку Их Сургуулийн АУ-доктор Arja Viinanen "Финлянд улсы...
Тус нийгэмлэгийн VII чуулган 2009 оны 6 сарын 12 -ны өдөр зохион явагдахаар болоод байна.
Гишүүд, дэмжигчид та бүхнийг чуулгандаа амжилттай оролцохыг урьж байна.
Чуулганы үеэр зохиогдох Эрдэм шинжилгээний хуралд тавих илтгэлийн хураангуйгаа 6 сарын 1-ны дотор багтаан ирүүлж болно.
МХНС...
2009 оны 4 сарын сүүлчээс эхлэн модны тоосжилт эхэллээ. Манай оронд ургамлын харшил үүсгэдэг хэд хэдэн төрлийн мод ургадаг. Эдгээрээс бургас, улиас, хус зэрэг мод илүү их харшил төрүүлнэ. Модны тоосжилтын үе 6 сарын эхэн гэхэд дуусах төлөвтэй байна.
...
МХСН-ийн 6-р чуулган “Хүүхдийн харшил-Тулгамдсан асуудал” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
Тус нийгэмлэг нь энэхүү чуулганыхаа үеэр Дэлхийн Харшлын Байгууллагын “seminars & conferences” хөтөлбөрийн дагуу Тайланд улсаас зочин профессорыг урьж семинар зохион явуулна.
Мөн МХСН нь “Олон улсын боловсролын солилцоо” хөтөлбөрийнхөө хүрээнд БНСУ, АНУ-аас зочин профессоруудыг урьж ирүүлэн харшлын эмч нарт хичээл заалган, туршлагаас солилцох болно. Уригдсан зочид бүгд хүүхдийн харшлын зарим зонхилон тохиолдох өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар Монгол эмч нарт зааж сургах юм....
Монголын Харшил Судлалын Нийгэмлэгээс харшлын риниттэй 14-56 насны 80 хүнд эх орны үйлдвэрийн хлорфенамин шахмалыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсруулан эмчлэх эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Энэхүү судалгааны үр дүнгээс эмч нарт зориулсан доорхи зөвлөмж өгчээ.
Харшлын риноконъюнктивитын эмийн эмчилгээнд гистамины эсрэг үйлчлэл сайтай, гаж нөлөө багатай, хямд өртөг бүхий хлорфенамин 4мг шахмалыг насанд хүрэгсдэд дангаар 16 мг/хоног тунгаар ууж хэрэглэхэд үр дүн сайтай. Эмчилгээнд хоногийн тунг 2 янзаар өгч хэрэглэж болох юм. Хлорфенамин 4мг шахмалыг хоногт 4 удаа (6 цагаар) 1 шахмалаар өгөх эсвэл хоногт 2 удаа (12 цагаар) 2 шахмалаар уулгаж эмчлэхэд тохиромжтой.
Хэрэв хлорфенаминд нойрмоглох гаж нөлөө илэрдэг бол риноконъюнк...
Тус нийгэмлэгээс Монос фарма компанитай хамтарч чонон хөрвөс өвчний үед цочмог ба архаг чонон хөрвөс өвчтэй хүмүүст хлорфенаминыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч хэрэглэн эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Ажиглалт судалгаагаар хлорфенамин нь чонон хөрвөс өвчний эмнэлзүйн хэлбэрүүдээс (физикийн, холинэргийн, хавьтлын гэх мэт) үл хамааран үр дүнтэй, байлаа.
Энэхүү судалгаагаар эмч нарт зориулан дараахь зөвлөмж өгч байна.
Архаг ба цочмог чонон хөрвөс өвчтэй хүнд хлорфенаминыг 4 мг-аар 6 цагийн зайтай эсвэл 8 мг-аар 12 цагийн зайтай 10 хоног уулгаж хэрэглэхэд үр дүн сайтай байна.
Хэрэв хлорфенамин уугаад нойрмоглох байдал илэрч байвал хлорфенаминыг 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч (кларифер 10 мг өглөөд + хлорфенамин 8 мг ...