Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
Тус нийгэмлэгээс Монос фарма компанитай хамтарч чонон хөрвөс өвчний үед цочмог ба архаг чонон хөрвөс өвчтэй хүмүүст хлорфенаминыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч хэрэглэн эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Ажиглалт судалгаагаар хлорфенамин нь чонон хөрвөс өвчний эмнэлзүйн хэлбэрүүдээс (физикийн, холинэргийн, хавьтлын гэх мэт) үл хамааран үр дүнтэй, байлаа.
Энэхүү судалгаагаар эмч нарт зориулан дараахь зөвлөмж өгч байна.
Архаг ба цочмог чонон хөрвөс өвчтэй хүнд хлорфенаминыг 4 мг-аар 6 цагийн зайтай эсвэл 8 мг-аар 12 цагийн зайтай 10 хоног уулгаж хэрэглэхэд үр дүн сайтай байна.
Хэрэв хлорфенамин уугаад нойрмоглох байдал илэрч байвал хлорфенаминыг 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч (кларифер 10 мг өглөөд + хлорфенамин 8 мг оройд) эмчилгээнд хэрэглэх нь нь тохиромжтой.