Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Харшлын ринитыг хлорфенаминаар эмчлэх эмнэл зүйн ажиглалт судалгаа хийгджээ.

04:57, 2008-6-21 .. Бичигдсэн: Дотоод мэдээ .. Холбоос

    Монголын Харшил Судлалын Нийгэмлэгээс харшлын риниттэй 14-56 насны 80 хүнд эх орны үйлдвэрийн хлорфенамин шахмалыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсруулан эмчлэх эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Энэхүү судалгааны үр дүнгээс эмч нарт зориулсан доорхи зөвлөмж өгчээ.

  1. Харшлын риноконъюнктивитын эмийн эмчилгээнд гистамины эсрэг үйлчлэл сайтай, гаж нөлөө багатай, хямд өртөг бүхий хлорфенамин 4мг шахмалыг насанд хүрэгсдэд дангаар 16 мг/хоног тунгаар ууж хэрэглэхэд үр дүн сайтай. Эмчилгээнд хоногийн тунг 2 янзаар өгч хэрэглэж болох юм. Хлорфенамин 4мг шахмалыг хоногт 4 удаа (6 цагаар) 1 шахмалаар өгөх эсвэл хоногт 2 удаа (12 цагаар) 2 шахмалаар уулгаж эмчлэхэд тохиромжтой.
  2. Хэрэв хлорфенаминд нойрмоглох гаж нөлөө илэрдэг бол риноконъюнктивитын эмчилгээнд хлорфенамин 4мг шахмалыг II үеийн гистамины эсрэг бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд үр дүн сайн болно. Эмчилгээ хийхдээ өглөө 2-р үеийн гистамины эсрэг бэлдмэл (Сетиризин дигидрохлорид, Лоратадин гэх мэт) 10мг/хоног тунгаар өгч, оройдоо хлорфенамин 8 мг/хоног тунгаар өгч хавсарсан эмчилгээ хийхэд үр дүнтэй.


« Шинэ мэдээ | Хуучин мэдээ »

Сурталчилгаа