Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн ээлжит чуулган.

04:58, 2008-6-21 .. Бичигдсэн: Дотоод мэдээ .. Холбоос

МХСН-ийн 6-р чуулган “Хүүхдийн харшил-Тулгамдсан асуудал” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.

Тус нийгэмлэг нь энэхүү чуулганыхаа үеэр Дэлхийн Харшлын Байгууллагын “seminars & conferences” хөтөлбөрийн дагуу Тайланд улсаас зочин профессорыг урьж семинар зохион явуулна.

Мөн МХСН нь “Олон улсын боловсролын солилцоо” хөтөлбөрийнхөө хүрээнд БНСУ, АНУ-аас зочин профессоруудыг урьж ирүүлэн харшлын эмч нарт хичээл заалган, туршлагаас солилцох болно. Уригдсан зочид бүгд хүүхдийн харшлын зарим зонхилон тохиолдох өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар Монгол эмч нарт зааж сургах юм.


« Шинэ мэдээ | Хуучин мэдээ »

Сурталчилгаа