Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
МХСН-ийн VI чуулган “Хүүхдийн харшил-Өнөөгийн ололт” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Чуулган эрдэм шинжилгээний хурал болон сургалт семинар гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганд хот хөдөөгийн харшил судлаач 50 гаруй эмч, мэргэжилтэнүүд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын хүүхдийн харшил судлаач эмч нар Монгол оронд хүүхдийн харшил өвчний тархалт, харшил өвчинд хүргэж байгаа шалтгааныг гадаадын улс орнуудтай харицуулан судалсан зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.
Дэлхийн Харшлын Байгууллагын “seminars & conferences” хөтөлбөрийн дагуу зочин профессор Пакит Вичианонд \ Board of Director, the World Allergy Organization, Thailand \ хүүхдийн харшил өвчний оношлогоо болон астма, атопийн дерматит өвчний оношлогоо эмчилгээ, орчин үеийн ололт амжилтуудын талаар сонирхолтой лекцүүдийг уншиж Монголын харшил судлаач эмч нар, түүний дотор хүүхдийн харшил судлаач нарт оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ.
Мөн МХСН нь “Олон улсын боловсролын солилцоо” хөтөлбөрийнхөө хүрээнд зочин профессор Сан Ил Лии \President of West-Pacific Organization, Korea\, Тим Андерсон \USA\ нараар харшлын эмч нарт хичээл заалган, туршлага солилцлолоо.
Ийнхүү МХСН-ийн VI чуулган дотоод гадаадын судлаач, эрдэмтдийн харилцан эрдэм мэдлэг, туршлагаа солилцсон шинэлэг уур амьсгалтайгаар амжилттай болж өндөрлөлөө.
Монголын Харшил Судлалын Нийгэмлэг