Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
Тус нийгэмлэгийн "Хил хязгааргүй харшил" сэдэвт YII чуулган амжилттай явагдаж байна.
Чуулганыг нээж нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор, дэд проф С.Мөнхбаярлах, ЭМЯ-ны Дархлаа, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга АУ-ны доктор, Проф Г.Батбаатар, ЭМШУИС-ийн багш УА-ны док, Проф Т.Зэвгээ нар үг хэллээ.
Дэлхийн бүхий л улс орнуудад хил хязгааргүй тархан буй харшлын өвчний талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.
Энэ удаагийн чуулган нь Эрдэм шинжилгээний хурал, Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөр, төгсөлтийн дараахь сургалт гэсэн 3 үйл ажиллагаагаар явагдах болно.
Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөрийн хүрээнд Финлянд улсын Турку Их Сургуулийн АУ-доктор Arja Viinanen "Финлянд улсын Харшлын үндэсний хөтөлбөр 2008-2018" сэдвээр эмч нарт сургалт хийж байна.
Мөн Төгсөлтийн дараахь сургалтаар ЭМШУИС-ийн дархлаа судлал, харшил судлалын мэргэжлийн доктор профессорууд АУ-ны док, Проф Г.Батбаатар "Зохицуулагч Т эсийн үүрэг" АУ-ны док, дэд проф С.Цогтсайхан "Toll-like рецептор ба хэт мэдрэгшил", АУ-ны док, дэд проф С.Мөнхбаярлах "Атопийн дерматитын иммунопатогенез", АУ-ны доктор Л.Баттөр "Насжилт ба дархлал" сэдвүүдээр лекц уншлаа.