Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Ургамлын тоосжилт эхэллээ

2009 оны 4 сарын сүүлчээс эхлэн модны тоосжилт эхэллээ. Манай оронд ургамлын харшил үүсгэдэг хэд хэдэн төрлийн мод ургадаг. Эдгээрээс бургас, улиас, хус зэрэг мод илүү их харшил төрүүлнэ. Модны тоосжилтын үе 6 сарын эхэн гэхэд дуусах төлөвтэй байна.
...

[унших...]

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!!!

Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн
нийт гишүүд, дэмжигч та бүхэндээ
шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Ирж буй 2009 ондоо
Эрүүл энхийн жаргаланг эдлэн,
Энэрэнгүй үйлсдээ их амжилт
гаргахыг хүсэн ерөөе! 

Та бүхэн сайхан баярлаарай.


Тэргүүн С.Мөнхбаярлах

 ...

[унших...]

NHK телевизийн сурвалжлах хэсэг Монголд ирлээ.

Манай оронд хамрын харшлын тархалт хөдөөгийн хүн амын дотор 9.3%, Улаанбаатар хотын хүн амын дунд 18.6%  байгааг судлан тогтоосон байдаг. Энэ нь харшлын тархалт өндөртэй Япон, Англи, Америк, Австрали зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын тархалттай харьцуулахад харьцангуй бага юм. Манай орны хөдөөгийн хүн амын харшлын тархалт яагаад бага байгаа, ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судлан нэвтрүүлэг хийх ажлаар Япон улсын NHK телевизийн сурвалжлах хэсэг ирж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт 10 сарын 2-5-ны өдрүүдэд сурвалжлага хийлээ....

[унших...]

Шарилжны тоосжилт эхлээд байна.

 Манай оронд нийт 30 гаруй зүйл шарилж ургадаг. Эдгээр шарилжууд бүгд харшил үүсгэнэ. Амьсгалын замын харшлын хамгийн түгээмэл шалтгаан болох шарилжны тоосжилтын цаг хугацаа эхлээд байна.
Ерөнхийдөө жил бүрийн 7 сарын 10-даас тоосжилт эхлээд 8 сарын сүүлчээр мэдэгдэхүйц багасдаг. Харин энэ жилийн хувьд зуншлага оройтсонтой холбоотойгоор 7 сарын 20-доос тоосжилт эхлээд байна. Энэ байдлаар цаашид 8 сард тоосжилтын ид үе явагдаж 9 сарын дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Та шарилжны тоосны харшилтай бол айраг уухгүй, түүхий лууван, улаан лооль идэхгүй байх, балжингарма цэцэгний ханд бүхий саван, шампунь зэрэг ахуй хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал бага ч болов тус болно.  ...

[унших...]

МХСН-ийн VI чуулган амжилттай болж өндөрлөлөө

МХСН-ийн VI чуулган “Хүүхдийн харшил-Өнөөгийн ололт” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Чуулган эрдэм шинжилгээний хурал болон сургалт семинар гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа.  Энэ удаагийн чуулганд хот хөдөөгийн харшил судлаач 50 гаруй эмч, мэргэжилтэнүүд оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын хүүхдийн харшил судлаач эмч нар Монгол оронд хүүхдийн харшил өвчний тархалт, харшил өвчинд хүргэж байгаа шалтгааныг гадаадын улс орнуудтай харицуулан судалсан зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.

[унших...]

Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн ээлжит чуулган.

МХСН-ийн 6-р чуулган “Хүүхдийн харшил-Тулгамдсан асуудал” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.

Тус нийгэмлэг нь энэхүү чуулганыхаа үеэр Дэлхийн Харшлын Байгууллагын “seminars & conferences” хөтөлбөрийн дагуу Тайланд улсаас зочин профессорыг урьж семинар зохион явуулна.

Мөн МХСН нь “Олон улсын боловсролын солилцоо” хөтөлбөрийнхөө хүрээнд БНСУ, АНУ-аас зочин профессоруудыг урьж ирүүлэн харшлын эмч нарт хичээл заалган, туршлагаас солилцох болно. Уригдсан зочид бүгд хүүхдийн харшлын зарим зонхилон тохиолдох өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар Монгол эмч нарт зааж сургах юм....

[унших...]

Харшлын ринитыг хлорфенаминаар эмчлэх эмнэл зүйн ажиглалт судалгаа хийгджээ.

    Монголын Харшил Судлалын Нийгэмлэгээс харшлын риниттэй 14-56 насны 80 хүнд эх орны үйлдвэрийн хлорфенамин шахмалыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсруулан эмчлэх эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Энэхүү судалгааны үр дүнгээс эмч нарт зориулсан доорхи зөвлөмж өгчээ.
Харшлын риноконъюнктивитын эмийн эмчилгээнд гистамины эсрэг үйлчлэл сайтай, гаж нөлөө багатай, хямд өртөг бүхий хлорфенамин 4мг шахмалыг насанд хүрэгсдэд дангаар 16 мг/хоног тунгаар ууж хэрэглэхэд үр дүн сайтай. Эмчилгээнд хоногийн тунг 2 янзаар өгч хэрэглэж болох юм. Хлорфенамин 4мг шахмалыг хоногт 4 удаа (6 цагаар) 1 шахмалаар өгөх эсвэл хоногт 2 удаа (12 цагаар) 2 шахмалаар уулгаж эмчлэхэд тохиромжтой. Хэрэв хлорфенаминд нойрмоглох гаж нөлөө илэрдэг бол риноконъюнк...

[унших...]

Архаг чонон хөрвөсийн эмчилгээнд хлорфенамин үр дүнтэй байна

Тус нийгэмлэгээс Монос фарма компанитай хамтарч чонон хөрвөс өвчний үед цочмог ба архаг чонон хөрвөс өвчтэй хүмүүст хлорфенаминыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч хэрэглэн эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Ажиглалт судалгаагаар хлорфенамин нь чонон хөрвөс өвчний эмнэлзүйн хэлбэрүүдээс (физикийн, холинэргийн, хавьтлын гэх мэт) үл хамааран үр дүнтэй, байлаа.

Энэхүү судалгаагаар эмч нарт зориулан дараахь зөвлөмж өгч байна.

Архаг ба цочмог чонон хөрвөс өвчтэй хүнд хлорфенаминыг 4 мг-аар 6 цагийн зайтай эсвэл 8 мг-аар 12 цагийн зайтай 10 хоног уулгаж хэрэглэхэд үр дүн сайтай байна.
Хэрэв хлорфенамин уугаад нойрмоглох байдал илэрч байвал хлорфенаминыг 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч (кларифер 10 мг өглөөд + хлорфенамин 8 мг ...

[унших...]



« Шинэ мэдээ | Хуучин мэдээ »

Сурталчилгаа