Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English

Холбогдох сайтууд

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Триам Денк 40 тариа

Кортикостеройд бэлдмэл.

НАЙРЛАГА: 1мл цагаан суспенз-д 40 мг триамцинолон ацетат агуулагдана.

ХЭЛБЭР: Булчинд болон үений завсар тарьж хэрэглэнэ.

ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Триам Денк нь синтетик аргаар гарган авсан глюкокортикойд бөгөөд үрэвсэл, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Түүний үйлдэл нь 48 цагийн турш үргэлжилнэ.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Хэрхийн гаралтай өвчнүүд, гуурсан хоолойн багтраа,арьсны харшлын өвчнүүд,Квинкийн хаван,лейкеми,цус харвах эмзэгшил,халдвар хордлогын хам шинж,цус задралын цус багадалт,хордлого намарс,загатнаа, чонын хөрвөст үлд, шавьж хорхойд хазуулах,түлэгдэлт ба хөлдөлт зэргийн үед хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Судсаар тарьж болохгүй. Зөвхөн булчинд болон үений завсар тарьж хэрэглэнэ.
Үений завсар тарихдаа:
Жижиг үенд 5-10мг /0.125-0.25мл/, том үенд 40мг/мл-р тарьж нэг удаад биед орох тунгийн дээд хэмжээ нь 80мг байна. Тун хоорондох зай нь долоо хоногоос багагүй байна.
Булчинд тарихдаа:
Насанд хүрэгчид болон 12-с дээш настай хүүхдэд: Эхлэх тун 40мг бөгөөд өгзөгний булчингийн гадна дээд талд гүнд тарина.
6-12 настай хүүхдэд: Эхлэх 40мг бөгөөд өгзөгний булчингийн гадна дээд талд гүнд тарина.
6-с доош настай хүүхдэд хэрэглэхгүй.
Үений завсар тарьж хэрэглэх нь:
Хэсэг газарт буюу үений завсар тарьж хэрэглэснээр тухайн үений үрэвсэл, хаванг бууруулаад зогсохгүй богино хугацаанд үений хөшингө байдал арилна. Тухайлбал ревматоидный артрит, остеоартроз, тулай өвчний хурц хэлбэрийн артрит, хурц болон хурцадмал бурсит, эпикондилит, тендинит, хурц болон өвөрмөц бус үүсгэгчээр үүсгэгдсэн тендосиновитийн үед илэрдэг үений өвдөлт, хаван, хөдөлгөөний хөшингө байдлыг бууруулдаг.
Булчинд тарьж хэрэглэх нь:
Кортикостеройд эмчилгээ нь харшил, арьсны эмгэгүүд болон холбогч эдийн өөрчлөлтийн үед шаардлагатай байдаг. Харшил ялангуяа улирлын чанартай илэрдэг харшлын үед урьдчилж нэг удаа булчинд тарьж хэрэглэдэг. Энэ заалт нь 6-с доош насны хүүхдэд хамаарахгүй.
Мөн уг бэлдмэлийг ууж хэрэглэхэд эсрэг заалттай өвчтөнд тарьж хэрэглэнэ.
Судалгаагаар нэг удаад 80мг тунгаар булчинд тарьж хэрэглэхэд бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа нь 24-48 цаг дарангуйлагдаад эргэн хэвийн болдог бөгөөд цөөн тохиолдолд 3 долоо хоногийн дараа үйл ажиллагаа нь хэвийн болж байсан нь тогтоогджээ.

ГАЖ НӨЛӨӨ:
Триам Денк бэлдмэлийг хэрэглэж байхад үүссэн гаж нөлөө нь ихэнхи тохиолдолд хэрэглээг зогсооход арилдаг байна. Тарьж хэрэглэхэд ялангуяа үенд тарьж хэрэглэхэд триамцинолоны шимэгдэлт харьцангуй удаан байдаг. Хэдий ийм боловч бусад стеройд бус бэлдмэлийн нэгэн адил ерөнхий үйлчилгээ үзүүлдэг. Үүнтэй холбоотойгоор диспепси, цооролт цус алдалт бүхий шархлаа, хэвлий цардайх, улаан хоолойны шархлаа, улаан хоолойны мөөгөнцөр, хурц нойр булчирхайн үрэвсэл, булчингийн өөрчлөлт, ясны сийрэгжилт, нурууны болон урт ясны хугарал, судасны гаралтай ясны үхжил, тараагуур судасны хатуурал, шөрмөс тасрах, ус давс биед баригдах, даралт ихдэх, батгашилт үүсэх, арьсны шархны эдгэрэлт удаашрах, арьсны хатингаршил, телангиоэктази үүсэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, сарын тэмдэг ирэхгүй болох, Кушингойд нүүртэй болох, гирсутизм, жин нэмэгдэх, сэтгэл хөөрлийн байдалд орох эсвэл сэтгэл гутралд орох гэх мэт өөрчлөлтүүд илэрдэг. Хүүхдэд удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд тархины даралт нэмэгдэх байдал илэрч байсан байна. Шизофрени өвчтэй бол өвчин улам даамжирна. Нүдний дотоод даралт ихсэж глаукома үүсэх, хөхлөгүүд хавагнах, болор цайх, склер болон эвэр бүрхэвч нимгэрэх, вирусын халдварт өртөмхий болох гэх мэт өөрчлөлтүүд нүдний талаас илэрдэг. Ерөнхий биеийн талаас халдварт өртөмхий болох, хоолны дуршил муудах, булчингийн өвдөлт илрэх, үе мөчөөр янгтнах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Дээр дурьдсан гаж нөлөөнүүд нь өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд үүсч байсан нь тэмдэглэгдсэн байна.

ЦЭЭРЛЭЛТ:
Миастения, дивертикулит, гэдэсний анастомоз хийлгэсэн, тромбофлебит, сэтгэцийн өөрчлөлттэй, бөөрний архаг үрэвсэл, үсэрхийлэл бүхий карцинома, ясны сийрэгжилт болон анамнездээ шархлаа өвчнөөр өвдөж байсан, сүрьеэгийн далд хэлбэртэй болон өмнө нь сүрьеэгээр өвдөөд эдгэсэн, ходоод болон дээрх гэдэсний шархлаатай, вирус болон мөөгөнцрийн халдвартай, хурц солиоролтой, хурц гломерулонефриттэй, хяналтгүйгээр антибиотик хэрэглэсэн хурц халдвартай хүнд тус тус хэрэглэж болохгүй. Үений орчимд хурц халдварын голомттой бол үенд тарьж хэрэглэхгүй. Мөн үений өвдөлт нь гонококк болон сүрьеэгийн гаралтай үрэвслийн шалтгаантай бол хэрэглэхгүй.

БОЛГООМЖЛОЛ БА АНХААРУУЛГА:
Гэдэсний анастомоз хийлгэсэн, тромбофлебит, сэтгэцийн өөрчлөлттэй, бөөрний архаг үрэвсэл, үсэрхийлэл бүхий карцинома, ясны сийрэгжилт болон өгүүлэмждээ шархлаа өвчнөөр өвдөж байсан, сүрьеэгийн далд хэлбэртэй болон өмнө нь сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн, ходоод болон дээрх гэдэсний шархлаатай, вирус болон мөөгөнцрийн халдвартай, цочмог солиоролтой, хурц гломерулонефриттэй, хяналтгүйгээр антибиотик хэрэглэсэн хурц халдвартай хүнд, нүдний даралттай болон өгүүлэмждээ гэр бүлийн хэн нэг нь нүдний даралттай гэж оношлогдож байсан бол маш болгоомжтой эмчийн хатуу хяналтын дор хэрэглэнэ.Үений орчим ямар нэг хурц үрэвсэлтэй бол уг үенд тарьж хэрэглэхгүй. Чихрийн шижинг даамжруулдаг тул инсулин болон бусад сахар бууруулах эмийн тунг нэмж өгөх шаардлагатай. Сарын тэмдгийн мөчлөг алдагдвал эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.
Судсаар тарьж болохгүй. Кальцийн биеээс гадагшилтыг нэмэгдүүлдэг тул эмчилгээний явцад витамин Д болон кальциар баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүлд
Жирэмсэн үед ялангуяа жирэмсний эхний 3 сард , хөхүүлд үед хэрэглэхийг хориглоно.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
25 цельсийн хэмээс доош хэмд гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хөлдөөхгүй байх хэрэгтэй.

04:09, 2008-4-14 .. Ангилал: Эмүүд

« Өмнөх хуудас | Дараагийн хуудас »

Сурталчилгаа