Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English
Фармакологийн бүлэг:
Харшлын эсрэг буюу Н1-гистамины рецепторыг дарангуйлдаг бүлгийн эм
НАЙРЛАГА:
Нэг шахмалд:
Идэвхтэй бодис: 1,34 г клемастин гидрофумарат, энэ нь 1 мг эквивалент клемастинтай тэнцэнэ.
Туслах бодист: лактоз, повидон, эрдэнэ шишийн цардуул, магнийн стеарат, тальк.
ҮЙЛЧЛЭГЧ БОДИС: 1,34 г клемастин гидрофумарат
ЭМИЙН ХЭЛБЭР: ууж хэрэглэх шахмал
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Харшлын эсрэг, загатнаа намдаах, судасны нэвчимтгий чанарыг багасгах үйлдэлтэй. (нойрсуулах үйлдэлгүй) Гистаминаар өдөөгддөг гөлгөр булчингийн агшилтыг сулруулахын зэрэгцээ судсыг хэт өргөсөхөөс сэргийлэх, капилляр судасны хананы нэвчимтгий чанарыг багасгах, шүүрэл ялгаралтыг багасгаж хаванг бууруулах үйлдэлтэй.
Уг бэлдмэлийн гистамины эсрэг үйлдэл нь 5-аас 7 цагийн дараа илэрч 10-аас 12 цаг хүртэл үйлдлээ хадгалдаг. Дээд тал нь 24 цаг үйлдэл нь үргэжилнэ.
ФАРМАКОКИНЕТИК:
Дотуур ууж хэрэглэсний дараа клемастин хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэж 2-4 цагийн дараа цусанд агуулагдах эмийн концентраци дээд хэмжээнд хүрнэ. Цусны уурагтай 95% нь холбогддог. Цуснаас хоёр үе шаттай ялгардаг. Эхний хагас элиминацийн хугацаа 36±09 цаг, дараагийн хугацаа 37±16 цаг үргэжилнэ. Клемастин элгэнд бага хэмжээний хувиралд орно. Хувирлын үр дүнд үүссэн метаболитийн 45-65% нь шээстэй хамт гадагш ялгардаг бол хувиралд ороогүй идэвхтэй хэлбэрээр шээсэнд үл ялиг хэмжээтэйгээр тодорхойлогддог. Хөхүүл үед хөхний сүүгээр клемастин тодорхой хэмжээгээр ялгарна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл, харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл
• Янз бүрийн шалтгаантай чонон хөрвөс
• Арьсны загатнаа, загатнаат дерматоз
• Цочмог болон архаг намарс, хавьтал харшлын дерматит
• Эмийн харшил
• Шавьжинд хазуулж, хатгуулах зэрэгт хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН ХЭМЖЭЭ:
Насанд хүрэгсдэд болон 12-с дээш насны хүүхдэд 1 шахмалаар (1мг) өглөө орой ууж хэрэглэнэ.
6-12 насны хүүхдэд ½-1 шахмалаар өглөөний хоолны өмнө ба орой унтахаас өмнө ууж хэрэглэнэ.
ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨ:
Ядрамтгай болох, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, ядарч сульдах, сааталд орохын зэрэгцээ хөдөлгөөний тэнцвэрт байдал өөрчлөгдөх, дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, өтгөн хатах, бөөлжис зутгах, цөөн тохиолдолд ам хатах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
АНХААРУУЛГА:
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд:
Ам хатах, хүүхэн хараа өргөсөх, их биеийн дээд хэсэгт цус дүүрэх, хоол боловсруулах замын хямралаар илэрнэ (бөөлжис зутгах, аюулхай орчмоор өвдөх, бөөлжих).
ЦЭЭРЛЭЛТ:
• Уг бэлдмэлд мэдрэгшихийн зэрэгцээ МАО-г дарангуйлдаг бүлгийн бэлдмэлийг хавсарч хэрэглэх, амьсгалын доод замын эрхтэний үрэвсэл (ялангуяа гуурсан хоолойн багтраа)
• Хөхүүл эх
• 6 хүртэлх насны хүүхдэд тавегилын шахмал хэлбэрийг хэрэглэхгүй. Харин нэг сар хүртэлх хүүхдэд тавегилийг сироп эсвэл тарилгын эмийн хэлбэрээр хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Ургаас эхэд илүү шаардлагатай гэсэн нөхцөлд жирэмсэн эх тавегилийг хэрэглэнэ.
Хөхүүл эх тавегилийг хэрэглэх үед хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагатайг анхаар.
ЭМИЙН САВЛАЛТ:
10 шахмалыг блистерт савлана. 2 блистерээр эм хэрэглэх зааврын хамт картон хайрцаганд савлана.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
Тасалгааны хэмд хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.