Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English

Холбогдох сайтууд

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

ФЛУЦИНАР (Fluocinolone acetonide)

(Fluocinolone acetonide)

НАЙРЛАГА:
Fluocinolone acetonide 0.25 мг
Vehiculum хүртэл 1.0 г

ЭМИЙН ХЭЛБЭР: 0.25%-ийн гадуур хэрэглэхэд зориулагдсан тосон түрхэц

ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Үрэвслийн эсрэг, харшлын эсрэг болон загатнааны эсрэг бэлдмэл бөгөөд үйлдэл нь гидрокортизоноос илүү хүчтэй тосон түрхэц юм.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Стероид дааврын бэлдмэлээр дарагдаагүй харшлын гаралтай арьсны хурц болон хүнд явцтай үрэвсэл
• Ужгирсан хэлбэрийн хайрст үлд
• Тархмал хэлбэрийн чонон хөрвөсийн тууралт
• Мультиформт эритем
• Занатнаа ихтэй хавтгай үлд болон хумсны ялтаст гарсан үед
• Тосорхог (себоррей) дерматит

ХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА:
Флуцинар тосон түрхэцийг хэсэг газар арьсанд түрхэж хэрэглэнэ. Хэрэглэх давтамж болон аргыг эмч зааж өгнө. Уг тосон түрхэцийг самбайд жигд нялж арьсны гэмтэлтэй болон өвдөлттэй хэсэгт тавьж хэрэглэнэ. Эсвэл арьсны үрэвсэлтэй хэсэгт бага хэмжээний тосон түрхэцийг өдөрт 2-3 удаа түрхэж хэрэглэнэ.
Хайрст үлдийн үед флуцинараар боолт тавьж болно.
Эмчилгээний үр дүн илэрвэл эмчилгээг зогсооно. Уг эмчилгээг тасралтгүйгээр 3-4 долоо хоног үргэлжлүүж хэрэглэх шаардлагагүй.

ГАЖ НӨЛӨӨ:
Флуцинарыг удаан хугацаагаар хэрэглэвэл эпидермисийн ургалтыг дарангуйлж өөхөн эдийг хатингаржуулж арьсанд нөсөө үүсгэдэг.
Түүнчлэн арьс улайх, хэт эвэрших, шархны эдгэрэлт удаашрахаас гадна арьсанд цус харвах гаж нөлөөгөөр илэрнэ.
Эдгээр гаж нөлөөнүүдийн аль нэг нь таньд илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандана уу! Хэрэглэх явцад арьс цочирч улайвал тосон түрхэцээ хэрэглэхээ яаралтай зогсооно.

ЦЭЭРЛЭЛТ:
• Нянгийн, мөөгөнцрийн болон вирусийн гаралтай арьсны үрэвсэлт өвчин
• Арьс салстын хавдар болон түүний урьдал өвчин
• Ягаан болон идээт батга
• флуцинарт харшилтай хүмүүст

АНХААРУУЛГА
• Нүүрний арьсанд аль болох удаан хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай (гаж нөлөөнөөс хар)
• Нүдний өмнөх камерийн өнцгийн өөрчлөлт бүхий нүдний даралттай болон катаракттай хүмүүст зовхинд болгоомжтой хэрэглэнэ.
• Бага насны хүүхдэд богино хугацаанд, болгоомжтой хэрэглэнэ.

АНХААРУУЛГА:
ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Их талбай хамарсан эмгэгийн үед жирэмсэн эх удаан хугацаагаар уг бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ:
Практикт ажиглагдаагүй.

ХАДГАЛАЛТ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!

САВЛАЛТ
15 гр тюбикт савлагдана.

ҮЙЛДВЭРЛЭГЧ
Фармзавод Jelfa A.O.
ul. W.Pola 21. 58-500 Jelenia Gora
ПОЛЬША

04:23, 2008-4-14 .. Ангилал: Эмүүд

« Өмнөх хуудас | Дараагийн хуудас »

Сурталчилгаа