Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English
Гадуур хэрэглэхэд зориулагдсан тосон түрхэц
НАЙРЛАГА:
Flumethasonum pivalicum 0.02 мг
Асidum salicylicum 30.0 мг
Vehiculum хүртэл 1.0 г
ЭМИЙН ҮЙЛДЭЛ
Тосон түрхэцийн найрлаганд хүчтэй глюкокортикостероид орсон учир үрэвслийн эсрэг, харшлын эсрэг болон шүүдэст ялгаралтыг багасгахад хэсэг газарт түрхэж хэрэглэнэ.
Мөн найрлаганд орсон салицилийн хүчил нь арьсыг зөөлрүүлж, хөвсийлгэж улмаар эвэршсэн арьсаар глюкокортикостероидыг сайн шимэгдүүлнэ. Бага зэргийн нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Бусад төрлийн стероид дааврын эмчилгээнд үр дүнгүй эмгэг эвэршилтээр илэрсэн архаг явцтай арьсны эмгэгүүдэд өргөн хэрэглэнэ.
• Ширшилт намарс
• Пруриго (загатнаа)
• Хайрст үлд
• Эритродерми
• Хавтгай болон гүвдрүүт үлд
ЭСРЭГ ЗААЛТ
• Арьсны идээт үрэвсэл
• Мөөгөнцөр болон вирусийн гаралтай арьсны үрэвсэлт өвчин
• Арьсны сүрьеэ
• Тэмбүүгийн арьсны хэлбэр
• Салхин цэцэг
• Арьсны хавдрын урьдал эмгэг болон арьсны хавдар
• Вений судас өргөсөж шархалсан үед
• Кортикостероид болон тосон түрхэцийн найрлаганд орсон бодист харшилтай үед
АНХААРУУЛГА
• Нүүрний арьсанд удаан хугацаагаар хэрэглэхээс аль болох зайлсхийх шаардлагатай (гаж нөлөөнөөс хар)
• Нүдний өмнөх камерийн өнцгийн өөрчлөлт бүхий нүдний даралттай болон катарактай хүмүүст зовхинд болгоомжтой түрхэж хэрэглэнэ.
• Бага насны хүүхдэд богино хугацаанд, болгоомжтой хэрэглэнэ.
ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Их талбайг хамарсан эмгэгийн үед жирэмсэн эхэд уг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хориглоно.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Ажиглагдаагүй
ЭМЧИЛГЭЭНИЙ ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА
Тосон түрхэцийг арьсанд түрхэж хэрэглэнэ. Хэрэглэх давтамж болон хэрэглэх аргыг эмч зааж өгнө. Арьсны үрэвсэлтэй хэсэгт бага хэмжээний тосон түрхэцийг өдөрт 2-3 удаа нимгэн түрхэж хэрэглэнэ. Шарх эдгэрэх явцад 3-4 хоногийн зайтай өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. Тосон түрхэцээр боолт тавьж болно.
Эмийн эмчилгээг 2 долоо хоногоос илүү хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Тосон түрхэцийг хэрэглэх явцад харшлын суурьтай өвчтөнд харшлын урвал, хүрэлцэх намарс илэрч болохоос гадна ягаан болон идээт батга, дерматит сэдэрнэ. Мөн тосон түрхэц түрхсэн хэсэгт постстероид хамааралт батга, арьс хатингаржих, нөсөө үүсэх, загатнах, арьс салстууд цочрох шинж илэрнэ. Зарим тохиолдолд арьс хуурайшиж нөсөөгүй болдог.
Эдгээр гаж нөлөөнүүд илэрвэл яаралтай эмчлэгч эмчдээ хандаж зөвөлгөө авна уу!
ХАДГАЛАЛТ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!
Хэрэглэхийн өмнө хадгалах хугацааг хар.
Хугацаа дууссан тохиолдолд бүү хэрэглэ!
ЭМИЙН ХЭЛБЭР БА САВЛАЛТ:
15 гр-аар тюбикт савлагдана.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
Фармзавод Jelfa A.O.
ul. W.Pola 21, 58-500 Jelenia Gora
ПОЛЬША