Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English

Холбогдох сайтууд

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

ФЛУЦИНАР N

Tосон түрхэц

НАЙРЛАГА:
1 гр тосон түрхэцэд :
Идэвхтэй бодис флуоцинолон ацетонид 0.25 мг
неомицин сульфат 5мг
Туслах бодисуудад: пропиленгликоль, шингэн парафин, усгүй ланолин, цагаан вазелин

ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:

Нийлмэл найрлагатай Флуцинар N-ийг нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хэт эвэршилт эмгэгийн үед хэрэглэнэ. Тосон түрхэцийн найрлаганд агуулагдах флуоцинолон ацетонид нь нийлэг аргаар гаргаж авсан хүчтэй глюкокортикоид бөгөөд үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, загатнааны эсрэг болон судас агшаах үйлдэлтэй. Хэсэг газарт судас агшааж шүүрэл ялгаралтыг эрс багасгадаг.
Арьсаар амархан шимэгдэж үйлдлээ удаан үзүүлнэ. Арьсаар шимэгдсэнийхээ дараа бие махбодид тархаж элгэнд очиж задарна. Глюкуроны хүчилтэй нэгдэж шээсээр конъюгат хэлбэрээр ялгарч, зарим хэсэг нь өөрчлөлтгүй хэлбэрээр цөстэй хамт гадагшилна. Флуоцинолон ацетонидыг арьсны нимгэн хэсэг болох нугалаа, эпидермисийн гэмтсэн болон үрэвссэн хэсэг эсвэл удаан хугацаагаар том талбайд түрхэж хэрэглэхэд цусанд амархан шимэгдэнэ. Арьсаар шимэгдэх үзэгдэл нь залуу хүмүүст настангуудыг бодвол илүү хурдан байдаг.
Неомицин сульфат нь өргөн үйлдэлтэй антибиотик бөгөөд грамм сөрөг болон эерэг нянд бактецид үйлдэл үзүүлдэг. Неомицин сульфат нь антибиотикт мэдрэг нянгаар хүндэрсэн арьсны хоёрдогч халдварын үед маш их үр дүнтэй. Арьсны гэмтээгүй хэсэгт неомицин сульфатыг түрхэж хэрэглэхэд цусанд шимэгддэггүй онцлогтой. Харин гэмтсэн хэсгээр шимэгдэж цусанд орж элгэнд задардаггүй, шээсээр цэврээрээ ялгардаг учир бөөр хордуулах гаж нөлөө ихтэй.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хуурай дерматит
• Нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хэт эвэршилт болон загатнаа ихтэй дерматит
• Тосорхог (себоррей) дерматит
• Атопик дерматит
• Үлд
• Хавьтал харшлын намарс
• Полиморф улайралт
• Хайрст үлд
• Красная волчанка
• Хавтгай үлд

ЦЭЭРЛЭЛТ
• Мөөгөнцөр, вирус болон сүрьеэгийн гаралтай арьсны үрэвсэлт өвчин
• Арьс салстын хавдар болон түүний урьдал өвчин
• Ягаан болон идээт батга
• Салхин цэцэг
• Тромбофлебит болон түүнээс үүссэн шархлаа
• Тосны найрлаганд орсон бэлдмэлүүдэд харшилтай бол хэрэглэхийг цээрлэнэ.
• Удаан хугаацаагаар эдгэрээгүй, том талбайг хавсарсан шарх (гүн түлэгдэлтийн шарх)
• 2 хүртэлх бага насны хүүхдэд хориглоно

ТУСГАЙ ЗААВАР

• Эмийн бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Бусад тохиолдолд дур мэдэн хэрэглэхийг хориглоно.
• Тосон түрхэцийг гэмтсэн арьсанд түрхэсний дараа дээрээс нь боолт болон гялгар хальс тавихийг хориглоно. Яагаад гэвэл гэмтсэн хэсгийн чийгшилт болон дулааныг нэмэгдүүлдэг.
• Тосон түрхэц түрхсэн хэсэгт халдварын шинж тэмдэг нэмэгдвэл эмч өөр төрлийн нянгийн болон мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно. Хэрэв шинж тэмдэг буурахгүй тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах шаардлагатай.
• Эмчийн заалтгүйгээр нүүрний арьсанд дур мэдэн хэрэглэхийг хориглоно. Хэрэв богино хугацаагаар хэрэглэх шаардлага гарвал уг бэлдмэл амархан шимэгдэж нүүрний арьсны судсыг байнга өргөсгөн (телеангиэктази), уруулын эргэн тойрон дахь өөхөн эд хатингарших гаж нөлөөгөөр илрэхийг анхаарна уу!
• Нүдний дотоод даралттай болон катаракттай хүмүүс зовхинд тосон түрхэцээ болгоомжтой түрхэх шаардлагатай.
• Настангууд өөхөн эдийн хатингаршилтай байдаг учир уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
• Эмчийн заасан тун болон хугацаанаас хэтрүүлж хэрэглэхийг хориглоно.
• Найрлагандаа неомицин сульфат агуулсан учир бөөрний дутагдалттай өвчтөнд болгоомжтой хэрэглэхийг анхаар.

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.

АВТО ТЭЭВРИЙН ЖОЛООЧ БОЛОН МАШИНЫ ОПЕРАТОРЧИНД
Уг бэлдмэл анхаарал ихээр шаардсан үед нөлөө үзүүлдэггүй учир авто тээврийн жолооч болон машины операторчинд хэрэглэхэд зохимжтой.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
• Эмчилгээний явцад салхин цэцгийн вакцин хийлгэхийг хориглоно.
• Эмчилгээний явцад дархлаа сайжруулах эмийг хэрэглэхийг хориглоно.
• Флуцинар N тосон түрхэц нь дархлаа дарангуйлах бэлдмэлийн үйлдлийг идэвхжүүлж харин эсрэгээр дархлаа идэвхжүүлэх бүлгийн эмийн үйлдлийг дарангуйлдаг.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА
Тосон түрхэцийг өдөрт 1-2 удаагаас хэтрүүлэхгүйгээр, арьсны үрэвсэлтэй хэсэгт түрхэж хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл агаар нэвтрүүлдэг боолт тавьж болно. Харин боолтондоо агаар оруулдаггүй гялгар хальс хэрэглэхийг хориглоно. Уг эмчилгээг тасралтгүй 2 долоо хоног үргэлжлүүнэ. Харин нүүрний арьсанд 1 долоо хоногоос илүү хэрэглэж болохгүй. Нэг долоо хоногт 1 тюбиктэй тосыг хэрэглэнэ. 2-оос дээш насны хүүхдэд мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч хэрэглэнэ. Харин нүүрэнд хэрэглэхийг хатуу хориглоно.

ТУН ХЭТЭРСЭН ҮЕД

Их талбайг хамарсан үед эмчилгээний явцад арьс хавагнах, артерийн даралт ихсэх болон биеийн эсэргүүцэл эрс сулардгийг анхаар. Эмчилгээг зогсооход дээрх шинжүүд алга болно.

ГАЖ НӨЛӨӨ:
Тосон түрхэцийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрнэ. Үүнд: арьсан дээр батга, постстероид тууралт гарах, эпидермисийн өсөлт зогсох, арьсан доорхи өөхөн эдийн хатингаршилт үүсэх, арьс хуурайшиж гуужих, толгойн үс халзрах, арьс хэт нөсөөжих эсвэл нөсөөгүй болох, арьс хатингарших эсвэл сунах, телеангиэктази, периораль дерматит үүсэх, хатигших болон хоёрдогч халдвараар хүндэрнэ. Заримдаа чонон хөрвөс эсвэл толбот-гүвдрүүт тууралт гарна. Тосон боолт тавьсан тохиолдолд уг эмийн шимэгдэлт ихсэж эмнэлзүйд ерөнхий шинж болох артерийн даралт ихсэх, хаван үүсэх болон биеийн эсэргүүцэл сулардаг.
Уг эмийн найрлаганд неомицин сульфат орсон учир бөөр болон сонсголын мэдрэлийг гэмтээх риск өндөртэй. Дээр дурьдсан шинжүүд гарвал эмчилгээгээ зогсоож эмчлэгч эмчдээ хандана уу!

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!
Хэрэглэхийн өмнө хадгалах хугацааг хар!
Хугацаа дууссан тохиолдолд бүү хэрэглэ!

САВЛАЛТ
15 гр тюбикт савлагдана.

ҮЙЛДВЭРЛЭГЧ
Фармзавод Jelfa A.O.
58-500 Jelenia Gora, ul. W.Pola 21
ПОЛЬША

04:27, 2008-4-14 .. Ангилал: Эмүүд

« Өмнөх хуудас | Дараагийн хуудас »

Сурталчилгаа