Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English
НАЙРЛАГА: 1 шахмалд хлорфенамины малеат 4мг агуулагдана.
ЭМИЙН ХЭЛБЭР: Шахмал эм
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ: Хлорфенамин нь гистамины эсрэг үйлдэлтэй бөгөөд голлон гистамины Н1 рецепторт хориг үүсгэж гистамины бие махбодид үзүүлэх сөрөг үйлдлийг багасгана. Үүнд: хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл бага үзүүлдгээрээ гистамины эсрэг нөлөөлөх бусад бэлдмэлээс ялгаатай.
ФАРМАКОКИНЕТИК: Хлорфенамин ууж хэрэглэхэд хоол боловсруулах замын ханаар сайн шимэгдэнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 30-60 минутын дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Хлорфенамин хэрэглэсний дараа хамгийн түрүүнд уушиг, зүрх, бөөр, толгой, нарийн гэдэс, дэлүүнд нэлээд хэмжээгээр хүрэх ба харин бүдүүн гэдэс, булчин, ходоод, бөөрний дайвар, өөхөн эд, элэг чацархай зэрэгт бага хүрдэг болохыг туршлагаар баталсан байна. Хлорфенамины задралын үр дүнд монодезметилхлорфенамин ба дидезметилхлорфенамин үүснэ. 20% нь 24 цагийн дотор, 35% нь 48 цагийн дотор шээсээр, 1% өтгөнтэй метаболит байдлаар, 3-7% нь хэвээрээ шээстэй тус тус ялгарна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Харшлын гаралтай загатнаа
- Чонон хөрвөс
- Харшлын гаралтай арьсны үрэвсэл
- Улирлын чанартай харшил
- Ургамлын тоосны харшил
- Ахуйн харшил
- Хүнсний харшил
- Эмийн харшил
- Гоо сайхны болон угаагч бодисын харшил
- Нянгийн гаралтай харшил
- Харшлын гаралтай зовхины үрэвсэл
- Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
- Квинкийн хаван
- Гуурсан хоолойн багтраа зэргийн эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Нас Нэг удаагийн тун шахмал(4мг) Хоорондын зай Хоногийн тун Хоногийн дээд тун
2-6нас 1/4 шахмал (1мг) 4-6 цаг 3-4 удаа (3-4мг) 1,5 шахмал (6мг)
6-12 нас 1/2 шахмал (2 мг) 4-6 цаг 3-4 удаа (6-8мг) 3 шахмал (12мг)
Насанд хүрэгсэд, 12-оос дээш насны хүүхэд 1 шахмал (4 мг) 4-6 цаг 3-4 удаа (12-16мг) 6 шахмал (24мг)
АНХААРУУЛГА!: Нүдний даралт ихсэх өвчин, бамбай булчирхайн шүүрэл ихсэх, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үе зэрэгт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
ГАЖ НӨЛӨӨ: Хааяа бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй.
ЦЭЭРЛЭЛТ: Жирэмсний эхний 3 сар, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
САВЛАЛТ: 20ширхэгээр флаконд савлан гаргана.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Tосон түрхэц
НАЙРЛАГА:
1 гр тосон түрхэцэд :
Идэвхтэй бодис флуоцинолон ацетонид 0.25 мг
неомицин сульфат 5мг
Туслах бодисуудад: пропиленгликоль, шингэн парафин, усгүй ланолин, цагаан вазелин
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Нийлмэл найрлагатай Флуцинар N-ийг нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хэт эвэршилт эмгэгийн үед хэрэглэнэ. Тосон түрхэцийн найрлаганд агуулагдах флуоцинолон ацетонид нь нийлэг аргаар гаргаж авсан хүчтэй глюкокортикоид бөгөөд үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, загатнааны эсрэг болон судас агшаах үйлдэлтэй. Хэсэг газарт судас агшааж шүүрэл ялгаралтыг эрс багасгадаг.
Арьсаар амархан шимэгдэж үйлдлээ удаан үзүүлнэ. Арьсаар шимэгдсэнийхээ дараа бие махбодид тархаж элгэнд очиж задарна. Глюкуроны хүчилтэй нэгдэж шээсээр конъюгат хэлбэрээр ялгарч, зарим хэсэг нь өөрчлөлтгүй хэлбэрээр цөстэй хамт гадагшилна. Флуоцинолон ацетонидыг арьсны нимгэн хэсэг болох нугалаа, эпидермисийн гэмтсэн болон үрэвссэн хэсэг эсвэл удаан хугацаагаар том талбайд түрхэж хэрэглэхэд цусанд амархан шимэгдэнэ. Арьсаар шимэгдэх үзэгдэл нь залуу хүмүүст настангуудыг бодвол илүү хурдан байдаг.
Неомицин сульфат нь өргөн үйлдэлтэй антибиотик бөгөөд грамм сөрөг болон эерэг нянд бактецид үйлдэл үзүүлдэг. Неомицин сульфат нь антибиотикт мэдрэг нянгаар хүндэрсэн арьсны хоёрдогч халдварын үед маш их үр дүнтэй. Арьсны гэмтээгүй хэсэгт неомицин сульфатыг түрхэж хэрэглэхэд цусанд шимэгддэггүй онцлогтой. Харин гэмтсэн хэсгээр шимэгдэж цусанд орж элгэнд задардаггүй, шээсээр цэврээрээ ялгардаг учир бөөр хордуулах гаж нөлөө ихтэй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хуурай дерматит
• Нянгийн халдвараар хүндэрсэн харшлын гаралтай арьсны хэт эвэршилт болон загатнаа ихтэй дерматит
• Тосорхог (себоррей) дерматит
• Атопик дерматит
• Үлд
• Хавьтал харшлын намарс
• Полиморф улайралт
• Хайрст үлд
• Красная волчанка
• Хавтгай үлд
ЦЭЭРЛЭЛТ
• Мөөгөнцөр, вирус болон сүрьеэгийн гаралтай арьсны үрэвсэлт өвчин
• Арьс салстын хавдар болон түүний урьдал өвчин
• Ягаан болон идээт батга
• Салхин цэцэг
• Тромбофлебит болон түүнээс үүссэн шархлаа
• Тосны найрлаганд орсон бэлдмэлүүдэд харшилтай бол хэрэглэхийг цээрлэнэ.
• Удаан хугаацаагаар эдгэрээгүй, том талбайг хавсарсан шарх (гүн түлэгдэлтийн шарх)
• 2 хүртэлх бага насны хүүхдэд хориглоно
ТУСГАЙ ЗААВАР
• Эмийн бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Бусад тохиолдолд дур мэдэн хэрэглэхийг хориглоно.
• Тосон түрхэцийг гэмтсэн арьсанд түрхэсний дараа дээрээс нь боолт болон гялгар хальс тавихийг хориглоно. Яагаад гэвэл гэмтсэн хэсгийн чийгшилт болон дулааныг нэмэгдүүлдэг.
• Тосон түрхэц түрхсэн хэсэгт халдварын шинж тэмдэг нэмэгдвэл эмч өөр төрлийн нянгийн болон мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно. Хэрэв шинж тэмдэг буурахгүй тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах шаардлагатай.
• Эмчийн заалтгүйгээр нүүрний арьсанд дур мэдэн хэрэглэхийг хориглоно. Хэрэв богино хугацаагаар хэрэглэх шаардлага гарвал уг бэлдмэл амархан шимэгдэж нүүрний арьсны судсыг байнга өргөсгөн (телеангиэктази), уруулын эргэн тойрон дахь өөхөн эд хатингарших гаж нөлөөгөөр илрэхийг анхаарна уу!
• Нүдний дотоод даралттай болон катаракттай хүмүүс зовхинд тосон түрхэцээ болгоомжтой түрхэх шаардлагатай.
• Настангууд өөхөн эдийн хатингаршилтай байдаг учир уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
• Эмчийн заасан тун болон хугацаанаас хэтрүүлж хэрэглэхийг хориглоно.
• Найрлагандаа неомицин сульфат агуулсан учир бөөрний дутагдалттай өвчтөнд болгоомжтой хэрэглэхийг анхаар.
ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.
АВТО ТЭЭВРИЙН ЖОЛООЧ БОЛОН МАШИНЫ ОПЕРАТОРЧИНД
Уг бэлдмэл анхаарал ихээр шаардсан үед нөлөө үзүүлдэггүй учир авто тээврийн жолооч болон машины операторчинд хэрэглэхэд зохимжтой.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
• Эмчилгээний явцад салхин цэцгийн вакцин хийлгэхийг хориглоно.
• Эмчилгээний явцад дархлаа сайжруулах эмийг хэрэглэхийг хориглоно.
• Флуцинар N тосон түрхэц нь дархлаа дарангуйлах бэлдмэлийн үйлдлийг идэвхжүүлж харин эсрэгээр дархлаа идэвхжүүлэх бүлгийн эмийн үйлдлийг дарангуйлдаг.
ЭМЧИЛГЭЭНИЙ ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА
Тосон түрхэцийг өдөрт 1-2 удаагаас хэтрүүлэхгүйгээр, арьсны үрэвсэлтэй хэсэгт түрхэж хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл агаар нэвтрүүлдэг боолт тавьж болно. Харин боолтондоо агаар оруулдаггүй гялгар хальс хэрэглэхийг хориглоно. Уг эмчилгээг тасралтгүй 2 долоо хоног үргэлжлүүнэ. Харин нүүрний арьсанд 1 долоо хоногоос илүү хэрэглэж болохгүй. Нэг долоо хоногт 1 тюбиктэй тосыг хэрэглэнэ. 2-оос дээш насны хүүхдэд мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч хэрэглэнэ. Харин нүүрэнд хэрэглэхийг хатуу хориглоно.
ТУН ХЭТЭРСЭН ҮЕД
Их талбайг хамарсан үед эмчилгээний явцад арьс хавагнах, артерийн даралт ихсэх болон биеийн эсэргүүцэл эрс сулардгийг анхаар. Эмчилгээг зогсооход дээрх шинжүүд алга болно.
ГАЖ НӨЛӨӨ:
Тосон түрхэцийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрнэ. Үүнд: арьсан дээр батга, постстероид тууралт гарах, эпидермисийн өсөлт зогсох, арьсан доорхи өөхөн эдийн хатингаршилт үүсэх, арьс хуурайшиж гуужих, толгойн үс халзрах, арьс хэт нөсөөжих эсвэл нөсөөгүй болох, арьс хатингарших эсвэл сунах, телеангиэктази, периораль дерматит үүсэх, хатигших болон хоёрдогч халдвараар хүндэрнэ. Заримдаа чонон хөрвөс эсвэл толбот-гүвдрүүт тууралт гарна. Тосон боолт тавьсан тохиолдолд уг эмийн шимэгдэлт ихсэж эмнэлзүйд ерөнхий шинж болох артерийн даралт ихсэх, хаван үүсэх болон биеийн эсэргүүцэл сулардаг.
Уг эмийн найрлаганд неомицин сульфат орсон учир бөөр болон сонсголын мэдрэлийг гэмтээх риск өндөртэй. Дээр дурьдсан шинжүүд гарвал эмчилгээгээ зогсоож эмчлэгч эмчдээ хандана уу!
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!
Хэрэглэхийн өмнө хадгалах хугацааг хар!
Хугацаа дууссан тохиолдолд бүү хэрэглэ!
САВЛАЛТ
15 гр тюбикт савлагдана.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
Фармзавод Jelfa A.O.
58-500 Jelenia Gora, ul. W.Pola 21
ПОЛЬША
Гадуур хэрэглэхэд зориулагдсан тосон түрхэц
НАЙРЛАГА:
Flumethasonum pivalicum 0.02 мг
Асidum salicylicum 30.0 мг
Vehiculum хүртэл 1.0 г
ЭМИЙН ҮЙЛДЭЛ
Тосон түрхэцийн найрлаганд хүчтэй глюкокортикостероид орсон учир үрэвслийн эсрэг, харшлын эсрэг болон шүүдэст ялгаралтыг багасгахад хэсэг газарт түрхэж хэрэглэнэ.
Мөн найрлаганд орсон салицилийн хүчил нь арьсыг зөөлрүүлж, хөвсийлгэж улмаар эвэршсэн арьсаар глюкокортикостероидыг сайн шимэгдүүлнэ. Бага зэргийн нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Бусад төрлийн стероид дааврын эмчилгээнд үр дүнгүй эмгэг эвэршилтээр илэрсэн архаг явцтай арьсны эмгэгүүдэд өргөн хэрэглэнэ.
• Ширшилт намарс
• Пруриго (загатнаа)
• Хайрст үлд
• Эритродерми
• Хавтгай болон гүвдрүүт үлд
ЭСРЭГ ЗААЛТ
• Арьсны идээт үрэвсэл
• Мөөгөнцөр болон вирусийн гаралтай арьсны үрэвсэлт өвчин
• Арьсны сүрьеэ
• Тэмбүүгийн арьсны хэлбэр
• Салхин цэцэг
• Арьсны хавдрын урьдал эмгэг болон арьсны хавдар
• Вений судас өргөсөж шархалсан үед
• Кортикостероид болон тосон түрхэцийн найрлаганд орсон бодист харшилтай үед
АНХААРУУЛГА
• Нүүрний арьсанд удаан хугацаагаар хэрэглэхээс аль болох зайлсхийх шаардлагатай (гаж нөлөөнөөс хар)
• Нүдний өмнөх камерийн өнцгийн өөрчлөлт бүхий нүдний даралттай болон катарактай хүмүүст зовхинд болгоомжтой түрхэж хэрэглэнэ.
• Бага насны хүүхдэд богино хугацаанд, болгоомжтой хэрэглэнэ.
ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Их талбайг хамарсан эмгэгийн үед жирэмсэн эхэд уг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хориглоно.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Ажиглагдаагүй
ЭМЧИЛГЭЭНИЙ ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА
Тосон түрхэцийг арьсанд түрхэж хэрэглэнэ. Хэрэглэх давтамж болон хэрэглэх аргыг эмч зааж өгнө. Арьсны үрэвсэлтэй хэсэгт бага хэмжээний тосон түрхэцийг өдөрт 2-3 удаа нимгэн түрхэж хэрэглэнэ. Шарх эдгэрэх явцад 3-4 хоногийн зайтай өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. Тосон түрхэцээр боолт тавьж болно.
Эмийн эмчилгээг 2 долоо хоногоос илүү хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Тосон түрхэцийг хэрэглэх явцад харшлын суурьтай өвчтөнд харшлын урвал, хүрэлцэх намарс илэрч болохоос гадна ягаан болон идээт батга, дерматит сэдэрнэ. Мөн тосон түрхэц түрхсэн хэсэгт постстероид хамааралт батга, арьс хатингаржих, нөсөө үүсэх, загатнах, арьс салстууд цочрох шинж илэрнэ. Зарим тохиолдолд арьс хуурайшиж нөсөөгүй болдог.
Эдгээр гаж нөлөөнүүд илэрвэл яаралтай эмчлэгч эмчдээ хандаж зөвөлгөө авна уу!
ХАДГАЛАЛТ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!
Хэрэглэхийн өмнө хадгалах хугацааг хар.
Хугацаа дууссан тохиолдолд бүү хэрэглэ!
ЭМИЙН ХЭЛБЭР БА САВЛАЛТ:
15 гр-аар тюбикт савлагдана.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
Фармзавод Jelfa A.O.
ul. W.Pola 21, 58-500 Jelenia Gora
ПОЛЬША
(Fluocinolone acetonide)
НАЙРЛАГА:
Fluocinolone acetonide 0.25 мг
Vehiculum хүртэл 1.0 г
ЭМИЙН ХЭЛБЭР: 0.25%-ийн гадуур хэрэглэхэд зориулагдсан тосон түрхэц
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Үрэвслийн эсрэг, харшлын эсрэг болон загатнааны эсрэг бэлдмэл бөгөөд үйлдэл нь гидрокортизоноос илүү хүчтэй тосон түрхэц юм.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Стероид дааврын бэлдмэлээр дарагдаагүй харшлын гаралтай арьсны хурц болон хүнд явцтай үрэвсэл
• Ужгирсан хэлбэрийн хайрст үлд
• Тархмал хэлбэрийн чонон хөрвөсийн тууралт
• Мультиформт эритем
• Занатнаа ихтэй хавтгай үлд болон хумсны ялтаст гарсан үед
• Тосорхог (себоррей) дерматит
ХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА:
Флуцинар тосон түрхэцийг хэсэг газар арьсанд түрхэж хэрэглэнэ. Хэрэглэх давтамж болон аргыг эмч зааж өгнө. Уг тосон түрхэцийг самбайд жигд нялж арьсны гэмтэлтэй болон өвдөлттэй хэсэгт тавьж хэрэглэнэ. Эсвэл арьсны үрэвсэлтэй хэсэгт бага хэмжээний тосон түрхэцийг өдөрт 2-3 удаа түрхэж хэрэглэнэ.
Хайрст үлдийн үед флуцинараар боолт тавьж болно.
Эмчилгээний үр дүн илэрвэл эмчилгээг зогсооно. Уг эмчилгээг тасралтгүйгээр 3-4 долоо хоног үргэлжлүүж хэрэглэх шаардлагагүй.
ГАЖ НӨЛӨӨ:
Флуцинарыг удаан хугацаагаар хэрэглэвэл эпидермисийн ургалтыг дарангуйлж өөхөн эдийг хатингаржуулж арьсанд нөсөө үүсгэдэг.
Түүнчлэн арьс улайх, хэт эвэрших, шархны эдгэрэлт удаашрахаас гадна арьсанд цус харвах гаж нөлөөгөөр илэрнэ.
Эдгээр гаж нөлөөнүүдийн аль нэг нь таньд илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандана уу! Хэрэглэх явцад арьс цочирч улайвал тосон түрхэцээ хэрэглэхээ яаралтай зогсооно.
ЦЭЭРЛЭЛТ:
• Нянгийн, мөөгөнцрийн болон вирусийн гаралтай арьсны үрэвсэлт өвчин
• Арьс салстын хавдар болон түүний урьдал өвчин
• Ягаан болон идээт батга
• флуцинарт харшилтай хүмүүст
АНХААРУУЛГА
• Нүүрний арьсанд аль болох удаан хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай (гаж нөлөөнөөс хар)
• Нүдний өмнөх камерийн өнцгийн өөрчлөлт бүхий нүдний даралттай болон катаракттай хүмүүст зовхинд болгоомжтой хэрэглэнэ.
• Бага насны хүүхдэд богино хугацаанд, болгоомжтой хэрэглэнэ.
АНХААРУУЛГА:
ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЭД
Их талбай хамарсан эмгэгийн үед жирэмсэн эх удаан хугацаагаар уг бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ:
Практикт ажиглагдаагүй.
ХАДГАЛАЛТ
250 С-ээс дээшгүй газарт хадгална.
Хүүхдэд бүү ойртуул!
САВЛАЛТ
15 гр тюбикт савлагдана.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
Фармзавод Jelfa A.O.
ul. W.Pola 21. 58-500 Jelenia Gora
ПОЛЬША
НАЙРЛАГА:
Flumethasonum pivalicum 0.0002 г
Clioquinol 0.03 г
Vehiculum ad 1.0 г
ЭМИЙН ХЭЛБЭР БА САВЛАЛТ:
15 гр-аар тюбикт савлагдана.
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
ЛОРИНДЕН С-г хэсэг газарт түрхэж хэрэглэхэд үрэвслийн эсрэг, харшлын эсрэг болон загатнааны эсрэг үйлдэл үзүүлдэг бэлдмэл. Түүний найрлаганд орсон Clioquinol (иодохлоргидроксихинолин) нь нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлдэл давхар үзүүлдэг.
ЛОРИНДЕН С маш бага тунгаар үйлдлээ үзүүлдэг бөгөөд гадуур түрхэж хэрэглэхэд арьс салстаар муу шимэгддэг учир эмчилгээний ерөнхий үйлдэл үзүүлдэггүйгээрээ онцлогтой.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Арьсны халдварт өвчин
• Арьсны үрэвсэлт өвчин
• Арьсны харшил болон түүний хүндрэлийн үед хэрэглэнэ.
ЭСРЭГ ЗААЛТ:
• Арьсны сүрьеэ
• Тэмбүүний арьсны хэлбэр
• Салхин цэцэг
• Вакцины дараах арьсны хэсэг газрын хариу урвалд хэрэглэхийг хориглоно
ХЭРЭГЛЭХ АРГА,ТУН:
Тосон түрхэцээс бага хэмжээгээр авч өдөрт 2-3 удаа, арьсны гэмтсэн хэсэгт маш нимгэн түрхэж хэрэглэнэ.
АНХААРУУЛГА:
Арьсны мөөгөнцөртөх өвчний үед болгоомжтой хэрэглэнэ.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
Фармзавод Jelfa AO
58-500 Jelenia Gora W.Pola 21
ПОЛЬША